ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- -
- Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт ажиллах үеэрээ “Ховд эко цемент” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
- -
Баримт (Facts)
- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт 2026.10.17-ны өдөр ажиллав
- “Ховд эко цемент” үйлдвэр нь 2022 онд ашиглалтад орсон
- Тус үйлдвэрт 350 гаруй хүн ажилладаг бөгөөд шууд бус 3,000 ажлын байр бий болгожээ
- Үйлдвэр нь жилд 400,000 тонн цемент үйлдвэрлэдэг
- Жилдээ 100,000 тонныг ОХУ-д экспортлохоор төлөвлөсөн
- Үйлдвэр нь найман МВт нарны цахилгаан станцтай бөгөөд хэрэглээнийхээ 50-60 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар зорьж байна
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт 2026.10.17-ны өдөр ажиллав
- “Ховд эко цемент” үйлдвэр нь 2022 онд ашиглалтад орсон
- Тус үйлдвэрт 350 гаруй хүн ажилладаг бөгөөд шууд бус 3,000 ажлын байр бий болгожээ
- Үйлдвэр нь жилд 400,000 тонн цемент үйлдвэрлэдэг
- Жилдээ 100,000 тонныг ОХУ-д экспортлохоор төлөвлөсөн
- Үйлдвэр нь найман МВт нарны цахилгаан станцтай бөгөөд хэрэглээнийхээ 50-60 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар зорьж байна
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 17-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт ажиллах үеэрээ /2026.10.17/ “Ховд эко цемент” үйлдвэртэй танилцав.
2022 онд ашиглалтад орсон тус үйлдвэрт 350 гаруй хүн ажилладаг. Үүнээс гадна малчид, тариаланчид, ЖДҮ эрхлэгчдээс шаардлагатай бараа, үйлчилгээгээ худалдан авснаар шууд бус 3,000 ажлын байр бий болгожээ.
Жилд 400,000 тонн цемент үйлдвэрлэж, баруун таван аймгийн хэрэгцээг хангаж, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Энэ жилээс ОХУ-д цемент экспортолж эхэлжээ. Жилдээ 100,000 тонныг экспортлохоор төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцуулаад Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
“Ховд эко цемент” нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг Монгол Улсын анхны үйлдвэр болсон байна. Найман МВт нарны цахилгаан станцтай болж, жилийн хэрэглээнийхээ 50-60 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар зорьж, нарын хавтан суурилуулжээ. Энэ нь баруун бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулах давуу тал болж байна. Удахгүй батарей хуримтлууртай болох ажээ. Үр дүнд нь үйлдвэрийн эрчим хүчний зардал буурч, барилгын материалын үйлдвэрлэл өргөжинө. Мөн илүүдэл эрчим хүчээ системд нийлүүлэх асуудлыг төрийн байгууллагууд шийдвэрлэж өгөх шаардлагатай байгааг үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Ерөнхий сайд баялаг бүтээгчдээ бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, тулгарч буй асуудлыг нь дүрэм, журмын дагуу шуурхай шийдвэрлэж өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.