Эвлэрүүлэн зуучлалын сургагч багш нарыг бэлтгэж, гэрчилгээ гардууллаа
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Шүүхийн ерөнхий зөвлөл Европын Холбооны санхүүжилттэй Твиннинг төслийн хүрээнд эвлэрүүлэн зуучлалын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулжээ.
- Тус сургалтаар шүүгч, өмгөөлөгч, судлаач, багш нарын төлөөллөөс бүрдсэн нийт 25 сургагч багшийг бэлтгэж гэрчилгээ гардуулсан байна.
- Энэхүү санаачилга нь эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлж, шүүхийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Баримт (Facts)
- Шүүхийн ерөнхий зөвлөл Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Твиннинг төсөлтэй хамтран ажилласан
- 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сургалт төгсөгчдөд гэрчилгээ гардуулсан
- Нийт 25 сургагч багшийг бэлтгэсэн
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах сургалтыг удирдан зохион байгуулсан
- ХБНГУ-ын Хессен мужийн Бүсийн дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мириям Грусс, шүүгч Петер Брэндле нар сургалтыг удирдан явуулсан
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа
- Твиннинг төслийн суурин зөвлөх Кристоф Копецки
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Шүүхийн ерөнхий зөвлөл Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Твиннинг төсөлтэй хамтран ажилласан
- 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сургалт төгсөгчдөд гэрчилгээ гардуулсан
- Нийт 25 сургагч багшийг бэлтгэсэн
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах сургалтыг удирдан зохион байгуулсан
- ХБНГУ-ын Хессен мужийн Бүсийн дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мириям Грусс, шүүгч Петер Брэндле нар сургалтыг удирдан явуулсан
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа
- Твиннинг төслийн суурин зөвлөх Кристоф Копецки
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2019 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төсөлтэй хамтран “Эвлэрүүлэн зуучлалын сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амжилттай төгссөн оролцогчдод гэрчилгээ гардуулав.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах сургалтыг удирдан зохион байгуулсан бөгөөд нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, аймаг, нийслэл, дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, өмгөөлөгч, судлаач, их, дээд сургуулийн багш нарын төлөөллөөс бүрдсэн нийт 25 сургагч багшийг бэлтгэлээ.Тус сургалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хессен мужийн Бүсийн дээд шүүхийн Ерөнхий шүүгч, эвлэрүүлэн зуучлалын мэргэшсэн мэргэжилтэн, “Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөх Мириям Грусс, тус мужийн Нийгмийн хамгааллын дээд шүүхийн шүүгч Петер Брэндле нар удирдан явуулав.Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн сургалтаар шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх аргын суурь зарчим, орчин, уур амьсгал ба хандлага, багаар ажиллах ур чадвар, сургагч багшийн арга зүй, ярилцлага хийх техник, дүрд тоглох дасгал, сэтгэл хөдлөл болон хүндрэлтэй нөхцөл байдлыг зохицуулах зэрэг сэдвээр онол, практик хосолсон сургалт зохион байгуулж, оролцогчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн болно.Сургалтын төгсгөлд оролцогчдын мэдлэг, ур чадварыг үнэлэх бататгах шалгалт авч, үр дүнд үндэслэн “Эвлэрүүлэн зуучлалын сургагч багш” гэрчилгээ олгосон юм.Гэрчилгээ гардуулах үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадвараа бусдад түгээн дэлгэрүүлэхийн чухлыг онцоллоо. Харин “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки сургалтад шүүгч, өмгөөлөгч, судлаач, багш зэрэг олон салбарын төлөөллийг хамруулсан нь онцлог болсныг тэмдэглэв.Оролцогчдын зүгээс сургалт нь мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай шинэ мэдлэг, ур чадвар эзэмших, сургагч багшийн арга зүйд суралцах, цаашид мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах чадавхаа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон санаачилга болсныг илэрхийлсэн юм.Эвлэрүүлэн зуучлалын сургагч багш нарыг бэлтгэх нь эвлэрүүлэн зуучлагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, дадлагыг нэгдсэн арга зүйгээр зохион байгуулах, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой.Мэргэшсэн сургагч багш нарын мэдлэг, туршлагыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлснээр эвлэрүүлэн зуучлагчдыг бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх, маргаан шийдвэрлэх мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Улмаар иргэд, байгууллагууд маргаанаа харилцан ойлголцол, зөвшилцөлд үндэслэн шийдвэрлэх боломж нэмэгдэж, шүүхийн ачааллыг бууруулах, шүүхийн үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.МЭДЭЭЛЛИЙН ТӨВ