ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Эрүүл мэндийн салбарын байгууллагууд Баянзүрх дүүрэгт мод тарих арга хэмжээ зохион байгуулав.
- Нийт 3 төрлийн 441 ширхэг мод тарьж, арчилгаа хийжээ.
- Улсын хэмжээнд 140.9 сая мод тарьж ургуулж байгааг онцолсон байна.
Баримт (Facts)
- 2026-10-19
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо
- Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн
- Гацуур, хайлаас, улиас (3 төрөл)
- 441 ширхэг мод
- Улсын хэмжээнд 140.9 сая мод тарьсан
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Байгаль орчныг хамгаалах, ирээдүй хойч үед эрүүл орчин өвлүүлэх гэх мэт ерөнхий уриалга, сэтгэл хөдлөлийн шинжтэй өгүүлбэрүүд байна.
Баримт (Facts)
- 2026-10-19
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо
- Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн
- Гацуур, хайлаас, улиас (3 төрөл)
- 441 ширхэг мод
- Улсын хэмжээнд 140.9 сая мод тарьсан
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
2026-10-19 10:47:00
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагын албан хаагчид өнөөдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.
Мод тарих арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв тэргүүтэй байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд гацуур, хайлаас, улиас зэрэг 3 төрлийн нийт 441 ширхэг мод тарьж, усалгаа, арчилгааг хийж гүйцэтгэв.
Энэхүү үйл ажиллагаа нь байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний хөдөлгөөнд эрүүл мэндийн салбарынхны оруулж буй хувь нэмэр юм.
Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг нээж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 140.9 сая модыг тарьж, ургуулаад байгааг онцоллоо.
Мод бүр ургаж, ногоон орчин тэлэхийн хэрээр бид ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчин өвлүүлэхэд нэг алхам ойртож байна.