ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭДВИН МЕРКАДОТОЙ УУЛЗЛАА
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Филиппиний Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Эдвин Меркадотой Манила хотноо уулзлаа.
- Талууд анагаахын боловсрол, нарийн мэргэжлийн хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал солилцов.
- 2027 онд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зорилтотой байна.
Баримт (Facts)
- Уулзалт 2026 оны 10 дугаар сарын 19-нд Манила хотноо болсон
- Монгол Улс ба Филиппин Улс дипломат харилцаа тогтоосноос 53 жил болж байна
- 2027 онд Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах төлөвлөгөөтэй
- Хамтын ажиллагааны чиглэлүүд: анагаахын боловсрол, нарийн мэргэжлийн эмч бэлтгэх, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа
- Филиппиний тал Монголын эрүүл мэндийн даатгал, анхан шатны тусламжийн санхүүжилт, уламжлалт анагаах ухаан, цахим эрүүл мэндийн туршлага судлах сонирхолтой
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.

Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭДВИН МЕРКАДОТОЙ УУЛЗЛАА
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын Эрүүл мэндийн Нарийн бичгийн дарга Эдвин Меркадотой Манила хотноо хоёр талын уулзалт хийж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа анагаахын боловсрол, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай нарийн мэргэшлийн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлын хүрээнд санал солилцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 53 жил тохиож байгааг онцолж, хоёр талаас тохиролцоод буй Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2027 онд байгуулснаар хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн салбарт бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагаа болохыг онцлон тэмдэглэв.
Бүгд Найрамдах Филиппин Улсын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Эдвин Меркадо Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, ялангуяа анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилт, уламжлалт анагаах ухаан болон цахим эрүүл мэнд зэрэг чиглэлээр туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтран ажиллах бололцоотой чиглэлүүдийн талаар харилцан санал солилцож, зарим тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцов.
Уулзалталд Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхтайван байлцав.