Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байна
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлэхээр төлөвлөж, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийж байна.
- 1000 гаруй байгууллага болон иргэдийг хамрсан судалгаа авч, олон улсын туршлагыг судалж байгаа.
- Засаглал, сангийн орлого, зарцуулалт болон гадаадын иргэдийн шимтгэлийн асуудлыг голлон авч үзнэ.
Баримт (Facts)
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байна
- 2026-10-20-ны өдөр ЭМДЕГ-ын удирдлага судлаачидтай уулзсан
- Судалгаанд 500 гаруй эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эмийн сан хамрагдсан
- Судалгаанд 500 гаруй даатгуулагч-иргэн хамрагдсан
- Үнэлгээний 4 үндсэн чиглэл: засаглал, сангийн орлого/зарцуулалт, гадаадын иргэдийн шимтгэл, хууль тогтоомжийн нийцэл
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байна
- 2026-10-20-ны өдөр ЭМДЕГ-ын удирдлага судлаачидтай уулзсан
- Судалгаанд 500 гаруй эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эмийн сан хамрагдсан
- Судалгаанд 500 гаруй даатгуулагч-иргэн хамрагдсан
- Үнэлгээний 4 үндсэн чиглэл: засаглал, сангийн орлого/зарцуулалт, гадаадын иргэдийн шимтгэл, хууль тогтоомжийн нийцэл
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хүрээнд тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байна.Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар болон удирдлагын баг хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийж буй судлаачидтай уулзаж, хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтад үнэлгээний багийн судлаач Г.Мөнхцэцэг, Э.Эрдэнэбаатар нар оролцов.Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийхдээ ЭМД-ын засаглал, харьяаллын тогтолцоо, ЭМД-ын сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, гадаадын иргэн болон харьяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх зохицуулалт, бусад хууль тогтоомж, журам болон боловсруулагдаж буй эрх зүйн баримт бичигтэй нийцэж байгаа эсэх гэсэн дөрвөн үндсэн асуудлыг голлон авч үзэж байна.
Мөн ЭМД-ын тогтолцооны гол оролцогч болох даатгуулагч-иргэн, эрүүл мэндийн байгууллагын санал, байр суурийг судалгаагаар авч, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, цаашид боловсронгуй болгох шаардлагатай зохицуулалтыг тодорхойлж байна. Судалгаанд 500 гаруй эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эмийн сан болон 500 гаруй даатгуулагч-иргэн хамрагджээ.Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны олон улсын жишиг, бусад улсын туршлагыг судалж, Монгол Улсын нөхцөлд нутагшуулан хэрэгжүүлэх боломжтой зохицуулалтыг харьцуулан судалж байна. Уулзалтын үеэр хуулийн хэрэгжилтийн үнэлгээний явц, судалгааны үр дүн болон цаашид анхаарах асуудлын талаар талууд санал солилцов.