Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэртэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
- Хоёр улсын харилцааг 2024 онд стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалт, ногоон эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
- Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойд зориулсан шинжлэх ухааны өдөрлөг зохион байгуулахыг онцоллоо.
Баримт (Facts)
- 2024 онд Монгол, Германы харилцааг 'Стратегийн түншлэл'-ийн түвшинд хүргэсэн
- Энэ онд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож байна
- 'Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөг'-ийг анх удаа зохион байгуулж байна
- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ярилцсан
- Сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, хиймэл оюун, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр санал солилцсон
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2024 онд Монгол, Германы харилцааг 'Стратегийн түншлэл'-ийн түвшинд хүргэсэн
- Энэ онд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож байна
- 'Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөг'-ийг анх удаа зохион байгуулж байна
- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ярилцсан
- Сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, хиймэл оюун, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр санал солилцсон
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцааг 2024 онд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснийг төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэж, аж үйлдвэр, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа.Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.Хоёр улсын Ерөнхийлөгч нар энэ онд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, оюутан, багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо.Мөн айлчлалын хүрээнд “Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөг”-ийг анх удаа зохион байгуулж байгаа нь их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.