Ерөнхий сайд Н.Учрал: төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Засгийн газар орон нутгийн төсөвт хуримтлагдсан 998 тэрбум төгрөгийг зарцуулах хуулийн төслийг УИХ-д танилцууллаа.
- Сүүлийн 3 жилд орон нутгийн ашиглаагүй үлдэгдэл 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2.8 их наяд төгрөгт хүрсэн байна.
- Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд уул уурхайн орлогод суурилсан зардлын өсөлтийг хязгаарлах зохицуулалт оруулжээ.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 2.8их наяд төгрөг👤 ≈ 817 500₮ / хүн
2026 оны байдлаар орон нутгийн ашиглаагүй үлдэгдэл 2.8 их наяд төгрөгт хүрсэн
- 2.3их наяд төгрөг👤 ≈ 671 500₮ / хүн
Орон нутгийн төсвийн ашиглаагүй үлдэгдэл сүүлийн 3 жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн
- 998тэрбум төгрөг👤 ≈ 291 400₮ / хүн
2026 онд орон нутгийн төсвийн ашиглаагүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг нээнэ
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл
- Орон нутгийн төсвийн ашиглаагүй үлдэгдэл сүүлийн 3 жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн
- 2026 оны байдлаар орон нутгийн ашиглаагүй үлдэгдэл 2.8 их наяд төгрөгт хүрсэн
- 2026 онд орон нутгийн төсвийн ашиглаагүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг нээнэ
- Төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээ 998 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2 шинэ үзүүлэлт нэмнэ
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 7-нд нийтлэгдсэн
-Төсвийн сахилга бат, тогтвортой байдлаа бататган бэхжүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцууллаа. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Өнөөдөр үнийн өсөлт монгол өрх айл, монгол хүний цалин орлого, халаас хэтэвчийг тэмтрэн нимгэлж байна. Үнийн өсөлтийн шуурганд айл өрх, ард иргэд, аж ахуйн нэгж бүгд өртөн хохирч байна. Тэр дундаа тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнууд, цалингаараа амьдардаг эмч, багш, төрийн үйлчилгээнийхэн илүү ихээр өртөн хохирч байна. Эрчим хүчний өртөг тарифын өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй байх, цахилгаан станц, шугам сүлжээгээ засаж шинэчлэх хэрэгцээ шаардлага тулгамдаж байна.
Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, цаг төр үймэрч, эрчим хүч, энергийн хомсдол, олон улсын худалдаа, тээвэр, нөөц хангамж доголдож байгаа ч Монгол төр, Монгол Улсын Засгийн газар монгол хүнээ хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Дэлхийн байдлыг Улаанбаатарт шийдэхгүй ч Та бидэнд шалтаг тоочин суух эрх байхгүй. Манай улсын эдийн засаг гадаад хүчин зүйлсээс хараат, дархлаагүй эмзэг байгаагийн хэрээр Та бид монгол хүнийхээ төлөө Монголын төрд тоо бодож, тодорхой шийдвэр гаргах өндөр үүрэг хариуцлагатай билээ.
Та бид дэлхийд хамгийн тодорхойгүй байдал хамгийн тодорхой хэвээр байгаа цаг үед улс орон, ард түмнийхээ ирэх жилийн ахуй амьдралыг төсөөлөн төлөвлөхөөр энэ танхимд цуглаад байна.
Энэ бүх тулгамдсан сорилтыг туулж давах бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд танилцуулж байна.
Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт бол орон нутгийн төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийн тодорхой хэсгийг хүнээ бодож, хүндээ зориулах үндсэн ганц зорилготой
Үүний хамт төсвийн сахилга бат, тогтвортой байдлаа бататган бэхжүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгалаа.
Орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна.
Иймд ашиглагдаагүй энэ эх үүсвэрээ хүнээ бодсон, хүндээ хүрэх зайлшгүй хэрэгцээт зардал болгохоор хуулийн төслөө боловсрууллаа. Орон нутагтаа нэгэнт эхэлсэн болон зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлэхээр бэлтгэлээ. Иргэддээ зориулсан төрийн бүх үйлчилгээг хэвийн явуулах нөхцөлийг хангахаар давхар тооцооллоо.