Ерөнхий сайд Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д танилцууллаа.
- Сайд нарын зардлаас 1.4 их наяд төгрөг хэмнэж, ахмад настанд шинэ суурь тэтгэвэр олгох болно.
- Төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэн тул зардлыг иргэдэд зориулах шийдвэр гаргалаа.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 19.5их наяд төгрөг👤 ≈ 5.7 сая ₮ / хүн
Нийт зарлага 19.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг
- 17.3их наяд төгрөг👤 ≈ 5.1 сая ₮ / хүн
2026 оны эхний найман сарын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг
- 2.2их наяд төгрөг👤 ≈ 642 300₮ / хүн
Нийт зарлага 19.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг
- 1.4их наяд төгрөг👤 ≈ 408 700₮ / хүн
Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарсан
- 844.6тэрбум ₮👤 ≈ 246 600₮ / хүн
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны эхний найман сарын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг
- Нийт зарлага 19.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг
- Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарсан
- Сайд нарын зардлаас 1.4 их наяд төгрөг танах
- 2026 оны 11-р сарын 1-нээс эмч, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин нэмэх
- 435 мянган ахмад настанд шинээр суурь тэтгэвэр олгох
- Ахмад настан бүрд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 7-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Улсын Их Хурлын дарга,Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Монгол Улсын Засгийн газар олон түмэнтэйгээ зовлон жаргал нэгтэй байж, үнийн өсөлтийн шуурганаас хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүргээ ухамсарлан ажиллаж байна. Тийм ч учраас сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр 11-р сарын 1-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настан бүрд баталгаа болгон, шинээр суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах 2026 оны төсвийн тодотголоо өргөн барилаа.
Дэлхийн цаг төр хурцадмал, олон улсад хүнс, түлш шатахууны үнэ өсөж, худалдаа, тээвэр, нөөц, нийлүүлэлтийн хомсдол нүүрлэж байгаа ч бид бусдад буруу чихэж, шалтаг тоочихгүй. Цагийн юмыг цагт нь шийдээгүй, холын хараа, хариуцлага дутсан, олон жил дуусгалгүй ярьсаар ирсний өр төлөөсийг өнөөдөр улс орноороо төлж, айл өрх бүр өртөн хохирч байна. Экспортын эрэлт буурч, импортын өртөг нэмэгдэж, төсвийн орлогод дарамт болж байна.
2026 оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөгт хүрсэн. Харин нийт зарлага нь 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болоод байна. Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарсан тул төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр өсөж, уул уурхай эдийн засгийг дэмжиж байгаа ч худалдаа, үйлчилгээ зэрэг бусад салбарын идэвх сулхан байна. Үүний үр дагавар нь аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого хумигдаж, ажлын байр, авах цалин татарч байна.
Төсөв бол эмнэлэг сургуулийн тог дулаан, эмч, багшийн цалин хөлс, хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж юм. Төсвийн тоо, үг бүрийн цаана монгол хүний цалин, тэтгэвэр, тэтгэмж, монгол айлын ахуй амьдрал бий. Айл өрх амьдралын бодит нөхцөлдөө нийцүүлж, орлого, зарлагаа тооцоолдог шиг улс орон ч төсвөө хэмнэлтэй гамтай, хэрэгтэй зүйлдээ зарцуулах гэж тодотгодог.
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотголын төсөл бол хүнээ бодсон шийдвэр юм. Төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм. Сайд нарын урсгал зардлын 1,4 их наяд төгрөгийг ард түмэндээ зориулах зорилго даалгавар юм.
Бид татвар нэмж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг чилээхгүй. Бид татварын ачаа дарамтыг буулгаж, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж ажиллах хүндээ лай болохоор зай болохыг хичээнэ. Бид эрчим хүчний импортын зөрүүгээс үүдэлтэй гэрэл, дулааны үнийн өсөлтийг өрхийн үүд, айлын хаалгаар оруулахгүй.