ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
- Ерөнхий сайд Н.Учрал төслийн талбайд ажиллаж, тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
- Тус станц нь 90 МВт хүчин чадалтай бөгөөд 2030 онд эсвэл түүнээс өмнө ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
Баримт (Facts)
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 2025 оны долдугаар сард эхэлсэн
- Төслийн гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна
- Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг 2026 оны тавдугаар сард УИХ баталсан
- Төслийн талбайд дотоод, гадаадын 600 гаруй хүн ажиллаж байна
- Станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн
- Станц нь нийт 90 МВт суурилагдсан хүчин чадалтай байхаар төлөвлөсөн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Төслийн явц хэвийн үргэлжилж, хууль эрх зүйн зарим зохицуулалт шаардлагатай байгааг бодитойгоор дурдсан тул илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 2025 оны долдугаар сард эхэлсэн
- Төслийн гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна
- Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг 2026 оны тавдугаар сард УИХ баталсан
- Төслийн талбайд дотоод, гадаадын 600 гаруй хүн ажиллаж байна
- Станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн
- Станц нь нийт 90 МВт суурилагдсан хүчин чадалтай байхаар төлөвлөсөн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 18-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.10.18/ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, тулгарсан асуудлыг нь шийдвэрлэхээр болов.
Тус станцын барилга угсралтын ажил 2025 оны долоодугаар сард эхэлсэн, 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, 2026 оны тавдугаар сард УИХ баталснаар санхүүжилт саадгүй болж, бүтээн байгуулалт нь эрчимжжээ. Төслийн талбайд дотоод, гадаадын 600 гаруй хүн ажиллаж байна. Станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ажил эрчимжсэн тул энэ хугацаанаас өмнө дуусах боломжтой гэдгийг төслийн нэгжийн ерөнхий инженер Ж.Лувсандандар хэллээ.
Бүтээн байгуулалтын ажлыг цаашид саадгүй урагшлуулахын тулд түр горимоор оруулж ирсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн Монгол Улсын нутагт байлгах хугацааг төсөл хэрэгжиж дуусах хүртэл сунгах хуулийн зохицуулалт шаардлагатай. Мөн гаалийн баталгаат агуулахын зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг төслийн багийнхан танилцууллаа.
Ерөнхий сайд тус станцыг төлөвлөсөн хугацаанд нь, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, стандартад нийцүүлэн барьж дуусгах нь бидний зорилт. Засгийн газар холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлага, захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахаа илэрхийлэв. Мөн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, барилга угсралтын ажлын явц, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тогтмол хянаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.
Ерөнхий сайд, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын явцад байгаль орчны хамгаалал, усны нөөцийн зохистой ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих, аливаа асуудлыг иргэдэд ойлгомжтой, ил тод мэдээлж, холбогдох санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх нь төслийн хэрэгжилтэд ч, төрд итгэх иргэдийн итгэлд ч чухал ач холбогдолтойг тэмдэглэв.