Эрдэмтэн, судлаач та бүхнийг эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлэхийг урьж байна
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- ХБХХЕГ 2025 оны 11 дүгээр сарын 28-нд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
- Энэ хурал нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 2023 оны зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогын судалгааг дэмжих зорилготой.
- Судлаачид өгүүлэлээ 2025 оны 10 дугаар сарын 6-ны 09:00 цагт багтаан research@gadpwd.gov.mn хаягаар ирүүлэх шаардлагатай.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хурлын сэдэв: "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчил, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам-2025"
- Хурлын огноо: 2025 оны 11 дүгээр сарын 28
- Өгүүлэл ирүүлэх хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 06-ны 09:00 цаг
- И-мэйл хаяг: research@gadpwd.gov.mn
- Холбоо барих утас: 976-77073001
- Урьдчилсан зөвлөмжийн огноо: 2023 оны 09 дүгээр сарын 05
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд цуглуулсан
ЭРДЭМТЭН, СУДЛААЧ ТА БҮХНИЙГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
-Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрдэмтэн багш, судлаач, оюутан, албан хаагчдын судалгааны чиглэлийг энэ салбарт хандуулах, хамтын ажиллагааг бэхжүүлж, салбар дундын уялдаа холбоог хангах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг ээлжит хурлыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчил, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам-2025” сэдвийн хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлын чиглэл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай бодлогын судалгааны ажлыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийн бодит нөхцөл байдлыг баримт, нотолгоо, судалгааны үндэслэлтэй гаргаж, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлон, үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах стратегийг томъёолоход оршино.
-Энэхүү зөвлөмжид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад тотгорыг тодорхойлох зорилгоор тэдний эрхийн талаар тогтмол судалгаа явуулахад хөрөнгө хуваарилах, тогтмол судалгаа хийх чиглэлээр орон нутгийн засаг захиргааг чадавхжуулах, тоон болон чанарын бие даасан бөгөөд талуудын оролцоог хангасан судалгааг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудад хөгжлийн хамтын ажиллагаагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаарх олон улсын хурал, сургалтад оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизм бий болгох талаар мөн адил зөвлөжээ.
-Та бүхэн эрдэм шинжилгээний хурлын удирдамж, илтгэлийн чиглэлтэй танилцан өгүүлэлд тавигдах шаардлагын дагуу эрдэм шинжилгээний өгүүллийг бичиж 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт багтаан холбогдох и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Өгүүлэл хүлээн авах и-мэйл хаяг: research@gadpwd.gov.mn
Холбоо барих утас: 976-77073001
Дэлгэрэнгүй мэдээллийг https://pdf.ac/XUv9r5EkGr холбоосоор орж танилцана уу.
Your browser does not support the audio element.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.