“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЛЭЭ
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Эдийн засаг, хөгжлийн яам болон Эрчим хүчний яам эрчим хүчний салбарын зөвшөөрлийн цахимжуулалт, эрх зүйн зохицуулалтыг танилцуулах 7 хоногийн арга хэмжээг зохион байгуулж байна.
- Арга хэмжээнд зөвшөөрлийн цахим системийн боломж, тусгай зөвшөөрлийн статистик, хуулийн өөрчлөлтүүдийг мэргэжилтнүүд танилцууллаа.
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ажилтнууд иргэдэд шууд зөвлөгөө өгч байна.
Баримт (Facts)
- Арга хэмжээний хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүд
- Байршил: Засгийн газрын XI байрны 1 дүгээр давхар, “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”
- Хуулийн нэр: “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хууль
- Салбар: Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт
- Оролцогч компаниуд: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
- Үндэсний санаачилга: “Чөлөөлье”
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Арга хэмжээний хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүд
- Байршил: Засгийн газрын XI байрны 1 дүгээр давхар, “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”
- Хуулийн нэр: “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хууль
- Салбар: Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт
- Оролцогч компаниуд: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
- Үндэсний санаачилга: “Чөлөөлье”
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам болон эрчим хүчний салбарын холбогдох байгууллагууд хамтран “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт 7 хоногийн арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулж байна.
Өнөөдрийн арга хэмжээг нээж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Жамбаа болон Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Баатархүү нар үг хэлж, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэл нь эрчим хүчний салбарт цахим хэлбэрт шилжсэнээрээ хугацаа хэмнэх, ил тод хурдан шуурхай байх нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар мөн цаашдаа энэхүү ”Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д нээлттэй мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллахыг онцоллоо.
Арга хэмжээний хүрээнд оролцогчдод зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлт болон хөгжүүлэлтийн талаар СМТТ УТҮГ-ын Төсөв, санхүүгийн инновац хөгжүүлэлтийн газрын дарга Б.Төгөлдөр мэдээлэл өгсөн бол эрчим хүчний салбарт олгож буй тусгай зөвшөөрлийн төрөл, олголт, сунгалтын статистик мэдээлэл болон “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын өөрчлөлт, зөвшөөрөл шийдвэрлэх хугацааны талаар Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн газрын дарга Х.Номинбилэг танилцууллаа.
Мөн тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх ажиллагаа, бүрдүүлэх баримт бичгийн жишиг маягт болон зөвшөөрлийн нэгдсэн системтэй мэдээлэл солилцож буй байдлын талаар тус газрын мэргэжилтэн С.Тэмүүлэн, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа, цаашид нөхцөл, шаардлагыг давхардалгүй, ойлгомжтой болгож цахимжуулах, тайлан мэдээллийг тогтоосон хугацаанд хүлээн авах, үнэлгээний аргачлал, босго оноог тодорхой болгох, эрсдэлд суурилсан хяналт хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж буй талаар мэргэжилтэн Э.Чанцалдулам нар мэдээлэл өгч, оролцогчдод холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим системийн үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтын талаар танилцуулж холбогдох асуудлын хүрээнд санал хэлэцүүлэг зохион байгууллаа.