“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Эрчим хүчний салбарын зөвшөөрлийг хялбаршуулах, цахимжуулах зорилгоор 7 хоногийн арга хэмжээ эхэллээ.
- Эдийн засаг, хөгжлийн яам болон Эрчим хүчний яам хамтран бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч, сургалт явуулна.
- "Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв"-д иргэд болон аж ахуйн нэгжүүд ганцаарчилсан тусламж авна.
Баримт (Facts)
- Арга хэмжээний хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 19–21
- Байршил: Засгийн газрын XI байрны 1 дүгээр давхар, “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”
- Хууль: “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хууль
- Санаачилга: “Чөлөөлье” үндэсний санаачилга
- Оролцогч байгууллагууд: Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, “Сэргээгдэх эрчим хүчний инженерүүдийн холбоо” ТББ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Төрийн үйлчилгээг хялбаршуулах, саадыг бууруулах талаарх ерөнхий эерэг өнгө аястай, албан ёсны мэдээлэл байна.
Баримт (Facts)
- Арга хэмжээний хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 19–21
- Байршил: Засгийн газрын XI байрны 1 дүгээр давхар, “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”
- Хууль: “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хууль
- Санаачилга: “Чөлөөлье” үндэсний санаачилга
- Оролцогч байгууллагууд: Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, “Сэргээгдэх эрчим хүчний инженерүүдийн холбоо” ТББ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам болон эрчим хүчний салбарын холбогдох байгууллагууд хамтран “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт 7 хоногийн арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь эрчим хүчний салбарын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийг сайжруулах, төрийн байгууллагын албан хаагчдын мэдлэг, чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ зөвшөөрөл, мэдэгдлийн үйл ажиллагааг хялбаршуулах, цахим үйлчилгээг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж буй юм.
Арга хэмжээний нээлт өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болж, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин нар нээлтийн үг хэллээ. Тэд, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийг эрчим хүчний салбарт үр дүнтэй хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг хялбаршуулах, бизнес эрхлэгчдэд тулгарч буй захиргааны саадыг бууруулах ач холбогдтойг онцлов.
Арга хэмжээний эхний өдөр зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ, “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт, зөвшөөрлийн үйл ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагчдын анхаарах асуудал, эрчим хүчний яамнаас олгох тусгай зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт болон тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг хүлээн авах цахим системийн ажиллагаа зэрэг сэдвээр холбогдох албан тушаалтнууд сургалт, мэдээлэл өгсөн юм.