Эрчим хүчний сайд Булган аймагт ажиллалаа
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Эрчим хүчний сайд Б.Найдалаа Булган аймагт очиж өвөлжилтийн бэлтгэл болон эрчим хүчний байгууллагуудын ажилтай танилцлаа.
- Танилцах хүрээнд Орхон сумд хэрэгжиж буй 50 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын төслийн явцтай мэдээлэл солилцов.
- Сайдын айлчлал нь газар дээр нь шалгах, асуудлыг тодорхойлох зорилготой байсан бөгөөд тодорхой шийдвэр гарсан гэж дурдаагүй.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Эрчим хүчний сайд Б.Найдалаа Булган аймагт ажилласан
- 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтэй танилцсан
- Орхон сумын нутаг дэвсгэрт 50 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын төсөл хэрэгжиж байна
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 4-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаа Булган аймагт ажиллаж, эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажил болон хэрэгжиж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Ажлын хүрээнд аймгийн эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, дулаан хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээний явцтай танилцаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцов.
Мөн Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй 50 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, төслийн цаашдын үйл ажиллагаа, эрчим хүчний системд үзүүлэх ач холбогдлын талаар мэдээлэл сонслоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.