ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР УУЛЗЛАА
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Монгол Улс болон Энэтхэгийн Экспорт-Импортын банк Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын талаар уулзлаа.
- Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байна.
- Төслийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор санамж бичиг байгуулахаар тохиролцсон.
Баримт (Facts)
- Жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадал
- Ашиглалтад оруулах төлөвлөлт: 2028 он
- Санхүүжүүлэгч: Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк (India Exim Bank)
- Санхүүжилтийн хэлбэр: Засгийн газрын хөнгөлөлттэй зээл
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадал
- Ашиглалтад оруулах төлөвлөлт: 2028 он
- Санхүүжүүлэгч: Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк (India Exim Bank)
- Санхүүжилтийн хэлбэр: Засгийн газрын хөнгөлөлттэй зээл
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 16-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк (India Exim Bank)-ны Ерөнхий ахлах менежер Викрамадитья Угра (Vikramaditya Ugra) тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтын явц, санхүүжилт, цаашдын хамтын ажиллагаа болон төслийн хэрэгжилтийг тасралтгүй, төлөвлөсөн хугацаанд үргэлжлүүлэх асуудлаар санал солилцов.
Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк нь тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийг хариуцан ажиллаж байна. Уг төсөл нь хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн юм.
Уулзалтын үеэр India Exim Bank-ны Ерөнхий ахлах менежер Викрамадитья Угра үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, төслийн хэрэгжилт, ажлын явц, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцсанаа мэдээлэв. Тэрээр бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй талаар онцоллоо.
Төслийн хэрэгжилтийг дэмжих, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхэд чиглэсэн санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотооддоо газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж, импортын шатахуунаас хамаарах хамаарлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.