Эмэгтэй энхийг сахиулагчийнхаа тоог 15 хувьд хүргэсэн цөөхөн орны нэг нь Монгол улс боллоо
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын 81 дүгээр чуулганд оролцож, 2048-2049 онд Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр сонгогдохыг зарлав.
- Монгол улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 23 мянга гаруй цэрэг, цагдаагаа илгээсэн бөгөөд эмэгтэй энхийг сахиулагчийн тоог 15 хувьд хүргэсэн цөөн орны нэг боллоо.
- Улаанбаатар хотноо 2027 онд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог хэлэлцэх олон улсын бага хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Баримт (Facts)
- НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэл
- 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгууль
- 1998 оноос хойш хоёр жил тутам “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг батлуулж байна
- 2002 оноос хойш 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон
- НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 тоот тогтоол
- Эмэгтэй энхийг сахиулагчийн тоо 15 хувьд хүрсэн
- 2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчид Баруун Сахар руу илгээсэн
- 2027 онд Улаанбаатар хотноо олон улсын бага хурал зохион байгуулах төлөвлөгөө
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Текстэд Монгол Улсын олон улсын нөлөөг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийн хувьд дэвшсэн гэх сөрөг талгүй, зөвхөн амжилтыг онцолсон пи-ар шинжтэй илэрхийллүүд байгаа.
Баримт (Facts)
- НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэл
- 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгууль
- 1998 оноос хойш хоёр жил тутам “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг батлуулж байна
- 2002 оноос хойш 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон
- НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 тоот тогтоол
- Эмэгтэй энхийг сахиулагчийн тоо 15 хувьд хүрсэн
- 2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчид Баруун Сахар руу илгээсэн
- 2027 онд Улаанбаатар хотноо олон улсын бага хурал зохион байгуулах төлөвлөгөө
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв.
Ерөнхийлөгч НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцоллоо.
Мөн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлав. Мөн тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойших 65 жилийн хугацаанд НҮБ, түүний системийн байгууллагууд манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагааны тулгуур зарчмууд болох олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтад өөрийн хувь нэмрийг нэр төртэй оруулж ирлээ.
Тухайлбал, Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрчээ.
Энэ хугацаанд энэ статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулж байна.
Мөн Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирлээ. Өнөөдөр ч гэсэн манай энхийг сахиулагчид Хаити Улсад үүрэг гүйцэтгэж “Гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин” олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.