ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- -
- Улсын бүртгэлийн ерөнхий газар “E-Property” болон барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим системийг албан ёсоор нээлээ.
- - Энэхүү шинэ систем нь төрийн үйлчилгээний шат дамжлага, чирэгдлийг бууруулж, иргэн, бизнес эрхлэгчдэд цахимаар үйлчилгээ авах боломж бүрдүүлж байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.02
- Байгууллага: Улсын бүртгэлийн ерөнхий газар
- Компани: “Аствишн” ХХК
- Хүний нэр: Г.Тэмүүлэн, П.Оростогоо, Д.Давааням, О.Энхмөнх
- 2025 оны байдлаар улсын хэмжээнд 1.2 сая орчим улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 5 сая орчим иргэн биечлэн хандсан
- 2025 онд барьцааны эрхийн гэрээ бүртгүүлэх, чөлөөлөхтэй холбоотой 265,033 бүртгэл хийгдсэн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.02
- Байгууллага: Улсын бүртгэлийн ерөнхий газар
- Компани: “Аствишн” ХХК
- Хүний нэр: Г.Тэмүүлэн, П.Оростогоо, Д.Давааням, О.Энхмөнх
- 2025 оны байдлаар улсын хэмжээнд 1.2 сая орчим улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 5 сая орчим иргэн биечлэн хандсан
- 2025 онд барьцааны эрхийн гэрээ бүртгүүлэх, чөлөөлөхтэй холбоотой 265,033 бүртгэл хийгдсэн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 2-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем (e-Property)” болон “Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем”-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2026.10.02/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйлчилгээний танхимд боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Оростогоо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням, холбогдох газар, нэгжийн удирдлага, албан хаагчид, систем хөгжүүлэгч “Аствишн” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх болон бусад төлөөлөл оролцлоо.
Шинэчлэн хөгжүүлсэн “E-Property” систем нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөх, бүртгэлийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлж байна. Мөн барьцааны эрхийг цахимаар хүлээн авч бүртгэх, барьцааны гэрээг чөлөөлөх үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх системийг нэвтрүүлж байна. Ингэснээр эд хөрөнгийн эрх болон барьцаатай холбоотой бүртгэлийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай авах боломж нэмэгдэж байгаа юм.
Түүнчлэн “E-Property” системээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг нэгдсэн арга зүйгээр хөтөлж, бүртгэлийн үйл ажиллагааг цахим орчинд зохион байгуулах боломж бүрдэж байна.
Нээлтийн үеэр хоёр системийн үйл ажиллагаа, боломжийг танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нээлтийн үг хэлж, системүүдийг албан ёсоор үйл ажиллагаанд нэвтрүүллээ.
ХЗДХ-ийн сайд хэлэхдээ: “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл болон барьцааны гэрээг цахимаар бүртгэх, чөлөөлөх системийг нэвтрүүлж байгаа нь зөвхөн технологийн шинэчлэл бус, төрийн үйлчилгээний шат дамжлага, бичиг цаас, хүлээлт, чирэгдлийг бууруулж, иргэн, бизнес эрхлэгчдэд үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чухал алхам юм. Энэхүү шинэчлэлийн эцсийн зорилго нь технологийн дэвшлийг харуулах бус, иргэн бүр төрийн үйлчилгээг авахдаа “Төр надад үйлчилж байна” гэдгийг мэдэрдэг болгоход оршино. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажилласан Улсын бүртгэлийн байгууллагын удирдлага, албан хаагчид та бүхэндээ болон хамтран ажилласан банк, санхүүгийн байгууллагуудад талархал илэрхийлье” гэлээ.