ЕБ-ЫН 16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛ, САНДАЛ ШИРЭЭГ ИЖ БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн спорт заал, сандал ширээ болон бусад засварын ажлыг хийхээр шийдвэрлэлээ.
- Энэхүү сургуулийн барилга нь 1978 онд ашиглалтад орсон бөгөөд одоогоор 1700 гаруй сурагч хичээллэж байна.
- Албаны хүмүүс тус сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, хүүхдүүдийн хүсэлтийн дагуу шинэчлэх арга хэмжээ авахаар болжээ.
Баримт (Facts)
- Дархан-Уул аймгийн ЕБ-ын 16-р сургууль нь 1978 онд ашиглалтад орсон
- Тус сургуульд 1700 гаруй сурагч 36 танхимаар хичээллэдэг
- Дархан-Уул аймагт 'Боловсрол-2032' хөтөлбөр үргэлжилж байна
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Дархан-Уул аймгийн ЕБ-ын 16-р сургууль нь 1978 онд ашиглалтад орсон
- Тус сургуульд 1700 гаруй сурагч 36 танхимаар хичээллэдэг
- Дархан-Уул аймагт 'Боловсрол-2032' хөтөлбөр үргэлжилж байна
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 8-р сарын 7-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Дархан-Уул аймгийн ЕБ-ын 16-р сургуулийн скаутын бүлгэмийн сурагчдаас аймгийн Засаг даргад тавьсан хүсэлтийн дагуу тус багийн аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй 16-р сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа. Сургуулийн барилга 1978 онд ашиглалтад орсон. Одоогоор 1700 гаруй сурагчид 36 танхимаар хичээллэдэг. Спорт заал, сандал ширээ, барилга үүнтэй эн тэнцүү жилийн насжилттай, иж бүрэн засвар, шинэчлэл хийгдэж байгаагүй.
Өнөөдрийн уулзалтаар тус сургуулийн спорт заал, сандал ширээг иж бүрэн шинэчлэх, эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө болон технологийн танхимд засвар хийх, гадна хөлбөмбөгийн талбайг зүлэгжүүлэх ажлыг хийхээр шийдвэрлэлээ. Сургуулийн ариун цэврийн өрөө л гэхэд хаалгагүй, хичээлийн сандал ширээ ахлах ангийн сурагчдын стандартад нийцэхгүй, хуучирсан, биеийн тамирын заалны хувьд агааржуулалтгүй, дулаан алдагдалтай байгаа нь сурагчдад хүндрэлтэй байдаг талаар сурагчид ярьж байна.
Дархан-Уул аймгийн 5-р багийн аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид Дархан сумын 15,16-р сургууль, 25-р цэцэрлэгийн нөхцөл байдалтай, үйл ажиллагаатай танилцаж байна. Хэдий сургууль цэцэрлэгийн сурах орчин сайжирсан ч анги танхим хүрэлцээгүй байгаа учир зарим ачаалал ихтэй сургууль цэцэрлэгийг өргөтгөх шаардлагатай гэлээ. 16-р сургуулийн зарим анги танхим дулаан алдагдалтай, хүйтэн байдаг учир мэргэжлийн байгууллагаар шалгуулах үүрэг өглөө. Дархан-Уул аймагт “Боловсрол-2032” хөтөлбөр үргэлжилсээр байна.