Э.БАТШУГАР:ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЦАХИМ ШИЛЖИЛТ, ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ХҮНИЙ УР ЧАДВАРТАЙ УЯЛДУУЛАХ НЬ ЧУХАЛ
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Эрүүл мэндийн сайд Э.Батшугар салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, цахим шилжилтийг нэвтрүүлэх талаарх сургалтын нээлтэд оролцлоо.
- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 30 жилийн ой тохиож, мэргэжилтнүүдийн чадавхыг AI болон их өгөгдөлтэй уялдуулах зорилт тавигдсан.
- Сургалт нь 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ITC Tower-т болж байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-15
- Байгууллага: Эрүүл мэндийн яам
- Байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв
- Хүн: Э.Батшугар (Эрүүл мэндийн сайд)
- Үйл явдал: Эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулагдсаны 30 жилийн ой
- Байршил: Улаанбаатар хот, ITC Tower, Ballroom Zu танхим
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Салбарын хөгжлийн ерөнхий чиглэл, зорилтыг тавьсан бөгөөд хэрэгжүүлэх тодорхой төсөв, хугацаа заагаагүй ерөнхий шинжтэй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-15
- Байгууллага: Эрүүл мэндийн яам
- Байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв
- Хүн: Э.Батшугар (Эрүүл мэндийн сайд)
- Үйл явдал: Эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулагдсаны 30 жилийн ой
- Байршил: Улаанбаатар хот, ITC Tower, Ballroom Zu танхим
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 15-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Э.БАТШУГАР:ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЦАХИМ ШИЛЖИЛТ, ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ХҮНИЙ УР ЧАДВАРТАЙ УЯЛДУУЛАХ НЬ ЧУХАЛ
2026-10-15 12:43:00
Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар оролцож, салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашдын шинэчлэлийн чиглэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгааг онцолж, тус төвийн үе үеийн удирдлага, нийт хамт олонд ойн баярын мэнд хүргэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарт шинэ технологи, орчин үеийн тоног төхөөрөмж, цахим систем, санхүүжилтийн шинэ загварууд нэвтэрч байгаа ч тэдгээрийг бодит үр дүнд хүргэх гол хүчин зүйл нь мэдлэг, ур чадвар, ёс зүй, хариуцлагатай хүний нөөц болохыг онцоллоо. Тэрбээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй хөгжлийг хангах нь зөвхөн хүний нөөцийн асуудал бус, иргэдийн эрүүл мэндийг найдвартай хамгаалах, тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх төрийн бодлогын үндэс суурь гэдгийг тэмдэглэв. Цаашид эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дараах үндсэн чиглэлээр эрчимжүүлэх шаардлагатайг дурдлаа.
Үүнд:
* Тасралтгүй суралцах орчныг бэхжүүлэх;
* Мэргэжилтнүүдийг бодит хэрэгцээтэй газарт нь зөв хуваарилах;
* Тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чанарын удирдлага, засаглал, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт болон цахим шилжилтийг цогцоор нь хөгжүүлэх нь чухал юм.
Энэ удаагийн олон улсын сургалт нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг цахим шилжилт, их өгөгдөл, хиймэл оюун ухаантай уялдуулан хэлэлцэж байгаагаараа онцлогтой. Сургалтаар олон улсын туршлага, сайн туршлагад тулгуурласан зөвлөмжүүдийг судалж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлтөд ашиглах боломжийг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь салбарын хүний нөөцийн бодлого, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр манлайлан ажиллахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.