Дорнод аймгийн ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдэд ерөнхийлөгчийн илгээлтийг хүргэлээ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нар Дорнод аймагт ажиллаж, 60 ахмад дайчны гэр бүл, үр хүүхдэд Ерөнхийлөгчийн илгээлтийг гардууллаа.
- Энэхүү арга хэмжээ нь тус аймагт зохион байгуулагдсан “Эх оронч-Монгол” сургалт, өдөрлөгийн үеэр болжээ.
- Уг арга хэмжээгээр 1939 оны Халхын голын дайн болон 1945 оны Чөлөөлөх дайны түүхэн дурсгалыг хүндэтгэв.
Баримт (Facts)
- Батлан хамгаалах яам
- Дорнод аймаг
- 2026-10-19
- Д.Батлут
- Л.Соронзонболд
- 60 ахмад дайчны гэр бүл, үр хүүхэд
- 1939 оны Халхын голын дайн
- 1945 оны Чөлөөлөх дайн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Төрийн тэргүүний илгээлтийг хүргэсэн үйл ажиллагааг сурталчилсан шинжтэй бөгөөд илэрхий пи-ар шинж чанартай байна.
Баримт (Facts)
- Батлан хамгаалах яам
- Дорнод аймаг
- 2026-10-19
- Д.Батлут
- Л.Соронзонболд
- 60 ахмад дайчны гэр бүл, үр хүүхэд
- 1939 оны Халхын голын дайн
- 1945 оны Чөлөөлөх дайн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан Халхын голын дайны ялалтын өлгий нутаг Дорнод аймагт 60 ахмад дайчны гэр бүл, үр хүүхдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг хүргэлээ.
Дорнод аймагт зохион байгуулагдаж буй “Эх оронч-Монгол” сургалт, өдөрлөгийн үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тулалдаж явсан ахмад дайчдын гавьяа зүтгэлийг хүндэтгэн, тэдний гэр бүл, үр хүүхдэд Ерөнхийлөгчийн илгээлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын хамт уламжлав.
1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайны түүх Дорнод нутагтай салшгүй холбоотой. Дайны жилүүдэд тухайн үеийн Баянтүмэн буюу өнөөгийн Чойбалсан хот цэргийн стратегийн чухал түшиц газар болж, Халхын голын дайны үед агаарын бөмбөгдөлтөд өртөж байв.
Энэ нутагт эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн дайчдын гавьяаг эргэн дурсаж, тэдний гэр бүл, үр хүүхдэд төрийн тэргүүний илгээлтийг хүргэсэн нь түүхэн утга учиртай үйл явдал боллоо.
Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тулалдсан дайчдын алдар гавьяа үеийн үед мөнхөд дурсагдах учиртай.