“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэг, ойлголтыг…
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Монголбанк болон холбогдох байгууллага 2026 оны 10-р сарын 23-нд Чингэлтэй дүүргийн сургуулиудын 300 гаруй сурагчид санхүүгийн боловсролын өдөрлөг зохион байгууллаа.
- Арга хэмжээнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар хуримтлалын ач холбогдлыг онцолж, сурагчид Kahoot асуулт хариултын тэмцээнд оролцлоо.
- Сурагчдад хадгаламжийн эрхийн бичиг гардуулан, бага наснаасаа хуримтлал хийх дадлыг төлөвшүүлэхэд анхаарч байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.23
- Оролцогч: Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 300 гаруй сурагч
- Хамтран зохион байгуулагч: Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо
- Арга хэмжээ: Kahoot асуулт хариултын тэмцээн, хадгаламжийн эрхийн бичиг гардуулах
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.23
- Оролцогч: Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 300 гаруй сурагч
- Хамтран зохион байгуулагч: Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо
- Арга хэмжээ: Kahoot асуулт хариултын тэмцээн, хадгаламжийн эрхийн бичиг гардуулах
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой “Санхүүгийн боловсрол” өдөрлөгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо хамтран өнөөдөр /2026.10. 23/ зохион байгууллаа. Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 300 гаруй сурагч, нийгмийн ажилтнууд оролцож, санхүүгийн боловсролын талаарх мэдлэгээ бататган, хуримтлалын ач холбогдол, мөнгөө зөв удирдах дадлын талаар мэдээлэл авлаа.
Арга хэмжээний үеэр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар сурагчдад хандан, санхүүгийн боловсролыг бага наснаасаа эзэмшиж, орлого, зарлагаа зөв төлөвлөж, ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд одоогоос тогтмол хуримтлал үүсгэж хэвших нь ямар ач холбогдолтой болохыг онцлон хэлэв.
Мөн Монголбанкнаас сурагчдын санхүүгийн мэдлэгийг сорих зорилгоор Kahoot асуулт, хариултын тэмцээнийг зохион байгууллаа. Энэ нь оролцогчдын санхүүгийн мэдлэгийг бататган, санхүүгийн зөв шийдвэр гаргах талаарх мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
Өдөрлөгийн хүрээнд сурагчдад хадгаламжийн эрхийн бичиг гардуулсан нь хуримтлалын ач холбогдлыг таниулах, санхүүгийн зөв дадлыг дэмжихэд чиглэсэн онцлох үйл ажиллагааны нэг байдаг. Монголбанк нь иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, шаардлагатай мэдлэг, мэдээллийг түгээх, хариуцлагатай санхүүгийн шийдвэр гаргах чадварыг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг тогтмол, тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.