ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДИЙН ЧИГЛЭЛ ТОДОРХОЙЛОХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Дархан-Уул аймагт аялал жуулчлалын брэндийн чиглэл тодорхойлох, санал солилцох уулзалт болж байна.
- Энэхүү уулзалтаар брэнд концепцийн хувилбар боловсруулах ажлыг орон нутгийн талуудтай хэлэлцэж байна.
- Уг үйл ажиллагааг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA) болон холбогдох яам хамтран хэрэгжүүлж байна.
Баримт (Facts)
- Дархан-Уул аймаг (darkhan.gov.mn)
- Огноо: 2026-09-03
- Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)
- Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
- Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Дархан-Уул аймаг (darkhan.gov.mn)
- Огноо: 2026-09-03
- Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)
- Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
- Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 3-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA) болон Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд зорилтот аймгуудын аялал жуулчлалын брэнд концепц, туршилтын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд боловсруулсан Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын брэнд концепцийн хувилбаруудыг орон нутгийн талуудтай хэлэлцэх, санал солилцох зорилготой уулзалт зохион байгуулагдаж байна.
Энэхүү уулзалтаар орон нутгийн онцлог, аялал жуулчлалын нөөц бололцоо, хувийн хэвшил болон бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах боломжид үндэслэн санал болгож буй брэнд концепцийн хувилбаруудыг хэлэлцэж, хамгийн тохиромжтой брэндийн чиглэлийг эцэслэн сонгох юм.
Уулзалтад Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.