Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Монголбанк Казахстантай алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах болон алт цэвэршүүлэх талаар ярилцлаа.
- Хоёр улс үндэсний төлбөрийн картуудыг харилцан хүлээн авах боломжийг хэлэлцэв.
- Энэхүү уулзалт нь стратегит түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Баримт (Facts)
- 2026.10.15-ны өдөр уулзалт болсон
- Казахстан улс Лондоны үнэт металлын биржийн Good delivery жагсаалтад бүртгэлтэй 2 алт цэвэршүүлэх үйлдвэртэй
- Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар, Казахстан улсын Элчин сайд Алмас Сейтакынов нар уулзсан
- Төлбөрийн системийн хамтын ажиллагаа, үндэсний төлбөрийн картуудыг харилцан хүлээн авах талаар ярилцсан
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026.10.15-ны өдөр уулзалт болсон
- Казахстан улс Лондоны үнэт металлын биржийн Good delivery жагсаалтад бүртгэлтэй 2 алт цэвэршүүлэх үйлдвэртэй
- Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар, Казахстан улсын Элчин сайд Алмас Сейтакынов нар уулзсан
- Төлбөрийн системийн хамтын ажиллагаа, үндэсний төлбөрийн картуудыг харилцан хүлээн авах талаар ярилцсан
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 15-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алмас Сейтакыновыг /2026.10.15/ хүлээн авч уулзлаа. Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай “Стратегийн түншлэл”-ийн хэмжээнд харилцаж, Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш орны хувиар Олон улсын тавцанд болон улс төр, худалдаа, эдийн засаг зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллаж байна.
Казахстан улсын тухайд Лондоны үнэт металлын биржийн Good delivery жагсаалтад бүртгэлтэй алт цэвэршүүлэх хоёр үйлдвэртэй. Тиймээс тус үйлдвэрүүдэд Монгол Улсын алтыг цэвэршүүлэх боломжтой эсэх, улмаар Монгол улсад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тал дээр хамтран ажиллаж, хөрөнгө оруулах боломжтой эсэх дээр талууд харилцан мэдээлэл солилцов. Уулзалтын үеэр хоёр улсын хооронд төлбөрийн системийн хамтын ажиллагааг хөгжүүлж, Үндэсний төлбөрийн картуудыг харилцан хүлээн авах боломжтой талаар ч ярилцав.
Уулзалтад Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алмас Сейтакынов, Элчин сайдын зөвлөх Рашид Жубаев, Монголбанкны Эрдэнэсийн сангийн Ахлах эдийн засагч Т.Тэлмэн нар оролцлоо.