Барьцааны Мэдэгдэл Бүртгэх Цахим Мэдээллийн Сан
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл олгох үйл ажиллагаанд барьцааны гэрээ болон нэмэлт өөрчлөлтийг бүртгэх шинэ маягтуудыг баталж, 2022 оны зургадугаар сарын 2-ноос мөрдүүлж эхэлжээ.
- Энэхүү өөрчлөлтөөр банк, санхүүгийн байгууллага иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ гэрээний хувийг хадгалуулах шаардлагагүй болж, бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөн шуурхай, хялбар болгох юм.
- Үүний үр дүнд барьцаалагч болон бүртгэлийн байгууллагын ажлын ачаалал буурч, олон тооны баримт бичиг шаардахгүй байх нөхцөл бүрдэж байна.
Баримт (Facts)
- Огноо: 2022-06-02
- Байгууллага: Улсын бүртгэлийн ерөнхий газар
- Байгууллага: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар
- Тушаал: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны А/427 дугаар тушаал
- Маягт: ЭУБ-06 маягт (Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт)
- Маягт: ЭУБ-13 маягт (Барьцааны гэрээ /ипотек/-ний нэмэлт, өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт)
- Хууль тогтоомж: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсэг
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2022-06-02
- Байгууллага: Улсын бүртгэлийн ерөнхий газар
- Байгууллага: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар
- Тушаал: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны А/427 дугаар тушаал
- Маягт: ЭУБ-06 маягт (Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт)
- Маягт: ЭУБ-13 маягт (Барьцааны гэрээ /ипотек/-ний нэмэлт, өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт)
- Хууль тогтоомж: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсэг
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2022 оны 6-р сарын 2-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БАРЬЦААЛАН ЗЭЭЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД (Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай) 2022-06-025176 уншсан Улсын бүртгэлийн байгуууллага нь цахим бүртгэлийг хөгжүүлэх замаар үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд барьцааны гэрээ, түүнд орсон нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээг дуусгавар болгох бүртгэлийг цахимаар бүртгэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хөнгөн шуурхай, хялбар болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны А/427 дугаар тушаалаар ”Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-06 маягт/”-д өөрчлөлт оруулан, ”Барьцааны гэрээ /ипотек/-ний нэмэлт, өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-13 маягт/”-ийн загварыг шинээр батлан 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мөрдөж эхлээд байна. Банк, санхүүгийн байгууллага иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан барьцаа /ипотек/-ны гэрээг хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн байгууллагад гэрээний хувийг хадгалуулах шаардлагагүй болж байгаа бөгөөд гэрээнд заасан, эрхийн улсын бүртгэлд тусгавал зохих мэдээллүүдийг дээрх батлагдсан маягтын дагуу хүсэлт гарган, талууд баталгаажуулан ирүүлсэнээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэнэ. Уг хүсэлт нь зөвхөн зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргийг орлох бөгөөд мэдүүлэг гарган үйлчилгээний хөлс төлсөн баримт, барьцаалбар, итгэмжлэлийн хувь, нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх албан хүсэлт зэрэг баримтууд хавсаргах нь хэвээр болно. Улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу барьцааны эрхийг бүртгэх үндэслэл болсон гэрээнд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэг дарж буцаана, 15.3-т заасны дагуу улсын бүртгэгч маягтад тэмдэглэл үйлдэн, хувийн хэрэгт хавсаргана. Ингэснээр барьцаалагч (зээлдүүлэгч), барьцаалуулагч (зээлдэгч)-ийн хооронд байгуулсан гэрээний хувь буюу хуудасны тоо буурах, хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн хувьд барьцаа хөрөнгийн тоогоор гэрээний хувь шаардахгүй байх, барьцаалагч, нотариат, бүртгэлийн байгууллагын ажлын ачаалал буурах, хөнгөн шуурхай, хялбар болох зэрэг ач холбогдолтой юм. Иймд барьцааны гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг батлагдсан маягтын дагуу ирүүлж, барьцааны гэрээ бүртгүүлэх үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, салбар, нэгжүүддээ чиглэл хүргүүлж хамтран ажиллахыг хүсье. Батлагдсан маягтын загвар, файлыг хавсаргав. Доорх линк рүү дарж татаж авна уу.https://mpr.gov.mn/backend/api/public/file/download/mayagt-0613 УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗАР