Балба, Төвөдөд амиа алдсан хүмүүсийн тоо 1000-гаас давжээ
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Балба, Төвөдөд болсон байгалийн гамшигийн улмаас нийт 1003 хүн амиа алдаж, 4462 хүн сураггүй болжээ.
- Гамшгийн шалтгаан нь Хималайн уулсын мөсөн голын дорх хөрс нурснаас үүдэлтэй 5.2 магнитудын газар хөдлөлт болон үер юм.
- Аврагчид хилийн бүсийн усан цахилгаан станцын 12 байгууламжид гацсан 900 ажилчныг хайж байгаа бөгөөд 500 орчим нь туннельд байх магадлалтай гэж таамаглаж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Балбад 987 хүн амиа алдсан
- Балбад 3916 хүн сураггүй алга болсон (гадаадын 583 иргэн багтсан)
- Төвөдөд 16 хүн амиа алдсан
- Төвөдөд 546 хүн сураггүй алга болсон
- Балбад 11814 хүнийг аварч, нүүлгэн шилжүүлсэн
- Гамшгийн шалтгаан: Хималайн уулсын мөсөн голын дорх хөрс нурснаас үүдэлтэй 5.2 магнитудын газар хөдлөлт
- Хятад-Балбын хилийн бүсийн усан цахилгаан станцын 12 байгууламжид 900 ажилчин сураггүй болсон
- 900 ажилчны 500 орчим нь туннельд гацсан гэж таамаглаж байна
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 2-нд нийтлэгдсэн
Балба, Төвөдөд амиа алдсан хүмүүсийн тоо 1000-гаас давжээ
calendar_today2026-09-02
Балбын Онцгой байдлын газрын мэдээллээр, гэнэтийн үер, хөрсний нуралтын улмаас өнөөдрийн байдлаар 987 хүн амиа алдсан ба 3916 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаагаас 583 нь гадаадын иргэд байна. Хятадын тал ням гарагт мэдээлснээр, Төвөдөд 16 хүн амиа алдаж, 546 хүн сураггүй алга болжээ. Гамшгийн бүсэд аврагчид ажилласаар байна. Балбад 11814 хүнийг аварч, нүүлгэн шилжүүлжээ. Аврагчид нисдэг тэргээр зам гүүр нь эвдрэн сүйдсэн тосгодод очиж байна. Хиймэл дагуулын зургуудыг судалж, дүн шинжилгээ хийж буй эрдэмтдийн ярьснаар, 26-нд болсон байгалийн гамшиг нь Хималайн уулсын мөсөн голуудын дорх хөрс нурснаас үүдэлтэй ажээ. Уулын чулуулаг нурах үед 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэмээн тэд дүгнэсэн байна. Асар их хэмжээний хөрс, мөс, ус хэд хэдэн голын хөндий рүү бууж, тэдгээрийг боосны улмаас гэнэтийн хүчтэй үер болжээ.
Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна.
Бусад мэдээлэл
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.