Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- УИХ-ын Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн тариаланчидтай уулзаж, салбарын тулгамдсан асуудлыг сонслоо.
- Борнуур сумын ногоочид 26 тэрбум төгрөгийн усжуулалтын төсөл болон хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг сайжруулахыг хүссэн.
- Төрийн дэмжлэг, урамшуулал шударга бус, хүртээмжгүй байгааг хяналтын сонсголын дүгнэлтээр тогтоожээ.
Баримт (Facts)
- 2026-10-20: М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант суманд ажилласан
- Борнуур сум: 8000 га талбайтай, энэ жил 2500 га-гд төмс, хүнсний ногоо тариалсан
- Борнуур сум Улаанбаатар хотын хүнсний ногооны 20%, төмсний 10%-ийг хангаж нийлүүлдэг
- 26 тэрбум төгрөгийн зураг төсөвтэй усжуулалтын систем барих төлөвлөгөө
- 300 гаруй тариаланчдаас жилдээ дээд тал нь 3 хүн 50 сая төгрөг хүртэлх зээл авдаг
- Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн сан (https://plant.mofa.gov.mn/)
- Уулзалтад 30 гаруй тариаланч оролцсон
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Төрийн дэмжлэг шударга бус байгааг хүлээн зөвшөөрч байгаа нь бодитой боловч, үүнийг шийдвэрлэх тодорхой хугацаа, арга замыг заагаагүй амлалт байна.
Баримт (Facts)
- 2026-10-20: М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант суманд ажилласан
- Борнуур сум: 8000 га талбайтай, энэ жил 2500 га-гд төмс, хүнсний ногоо тариалсан
- Борнуур сум Улаанбаатар хотын хүнсний ногооны 20%, төмсний 10%-ийг хангаж нийлүүлдэг
- 26 тэрбум төгрөгийн зураг төсөвтэй усжуулалтын систем барих төлөвлөгөө
- 300 гаруй тариаланчдаас жилдээ дээд тал нь 3 хүн 50 сая төгрөг хүртэлх зээл авдаг
- Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн сан (https://plant.mofa.gov.mn/)
- Уулзалтад 30 гаруй тариаланч оролцсон
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Албан мэдээ
Холбогдох гишүүд: Мэндбаяр Мандхай
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр Төв аймгийн Борнуур, Жаргалант суманд ажиллав.
Байнгын хорооны дарга эхлээд Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга, удирдлагуудтай уулзаж, намрын ургац хураалтын явц байдал хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар санал солилцсон юм. Тэрбээр Улсын Их Хурлаар хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр батлагдсан хууль тогтоол болон өнгөрсөн сард Байнгын хорооноос зохион байгуулсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголын талаар товч мэдээлэл өгсөн. Мөн сүүлийн 18 жилийн хугацаанд тус салбарт төрөөс олгосон урамшуулал, дэмжлэгийн үр дүнг үнэлэх тооцох, жижиг, дунд тариалан эрхлэгчдэд төрийн дэмжлэг бодитой хүрч чадсан эсэх гээд салбарын хууль тогтоол, хэрэгжилтийг том зургаар нь харахыг зорьж буйг дурдав.
Уулзалтын үеэр Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Б.Чингис, тус сум 8000 га талбайтай бөгөөд энэ жил 2500 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан гэв. Борнуурчууд нийслэл Улаанбаатар хотын хүн амын хүнсний ногооны 20, төмсний 10 хувийг ханган нийлүүлдэг гэдгийг онцлохын зэрэгцээ Улсын Их Хурлын Байнгын хорооноос тус суманд гүйцэтгэхээр төлөвлөсөн 26 тэрбум төгрөгийн зураг төсөвтэй усжуулалтын системийг барих ажилд анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Харин тус сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Б.Алтанонц, бид хаврын тариалалтын төлөвлөлтөө хийхдээ тариалах ногоог төрөл тус бүрээр, га, талбай, арчилгаа, ургац хураалт, тариаланчдынхаа бүх судалгаа, мэдээллийг гаргаж салбарын яаманд хүргүүлдэг. Энэ бүх мэдээллийг Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн санд оруулдаг. Гэвч тариаланчид маань арилжааны банкуудаас төрийн хөнгөлөлттэй зээл авахаар очихоор санхүүжилт дууссан гээд 300 гаруй тариаланчдаас жилдээ хамгийн ихдээ гурван хүн л 50 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг. Өөрөөр хэлбэл, ногоочид төрийн хөнгөлөлтэй зээлд тэр бүр хамрагдаж чадахгүй байгааг онцолсон. Тэрбээр цаашид төрийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг сайжруулж, бодит эзэнд нь хүргэхийн тулд Тариалангийн нэгдсэн системд https://plant.mofa.gov.mn/ мэдээлэл нь байгаа тариаланч, ногоочдод хөнгөлөлттэй зээл олгох нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.