Байгууллагын түүхэн замнал · ИЛ ТОД МЭДЭЭAI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Харилцаа холбооны зохицуулах хорооны байгуулагдсан түүх, хууль эрх зүйн баримтуудыг тоймлжээ.
- Салбарын анхны тусгай зөвшөөрлүүд болон зохицуулах журмуудын батлагдсан явцыг тусгасан байна.
- Байгууллагын бүтэц, бие даасан байдлыг бэхжүүлэхэд олон улсын санхүүжилт, зөвлөх үйлчилгээ ашигласан.
AI Баримт (Facts)
- Дэд бүтцийн хөгжлийн яамны Сайдын 1995 оны 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөл байгуулагдсан
- Харилцаа холбооны тухай хууль 11-р сарын 16-нд анхлан батлагдсан
- Монгол Улсын Их Хурлын 40 дүгээр тогтоол, Засгийн газрын 300 дугаар тогтоолоор Шуудан, цахилгаан холбооны газар байгуулагдсан
- ДБХЯ-ны Сайдын 158, 133, 355, 261, 79, 90, 108 тоот тушаалууд батлагдсан
- Радио долгионы тухай хууль 06-р сарын 04-нд батлагдсан
- Засгийн газрын 15 дугаар тогтоолоор Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) байгуулагдсан
- Шуудангийн тухай хууль 05-р сарын 15-нд батлагдсан
- ХХЗЗ-ийн орон тоо: 9 гишүүн, 12 мэргэжилтэн, 17 ИТА
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Дэд бүтцийн хөгжлийн яамны Сайдын 1995 оны 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөл байгуулагдсан
- Харилцаа холбооны тухай хууль 11-р сарын 16-нд анхлан батлагдсан
- Монгол Улсын Их Хурлын 40 дүгээр тогтоол, Засгийн газрын 300 дугаар тогтоолоор Шуудан, цахилгаан холбооны газар байгуулагдсан
- ДБХЯ-ны Сайдын 158, 133, 355, 261, 79, 90, 108 тоот тушаалууд батлагдсан
- Радио долгионы тухай хууль 06-р сарын 04-нд батлагдсан
- Засгийн газрын 15 дугаар тогтоолоор Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) байгуулагдсан
- Шуудангийн тухай хууль 05-р сарын 15-нд батлагдсан
- ХХЗЗ-ийн орон тоо: 9 гишүүн, 12 мэргэжилтэн, 17 ИТА
Байгууллагууд
Харилцаа холбооны зохицуулах хорооДэд бүтцийн хөгжлийн яамМонголын Цахилгаан ХолбооМобиком ХХКДатаком ХХКСансар КаТВ ХХК25 суваг телевизFM102.5Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газарАзийн хөгжлийн банкДетеконДэлхийн банкАналисисМак Карти Тетраоулт
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Эх сурвалж руу очих Байгууллагын түүхэн замнал
Дэд бүтцийн хөгжлийн яам (ДБХЯ)-ны Сайдын 1995 оны 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөл (ХХЗЗ)-ийг ДБХЯ-ны Сайдын ажлын албаны дэргэд байгуулав.
Харилцаа холбооны салбарын ууган компани болох Монголын Цахилгаан Холбоо компани 8-р сарын 30-нд Хувьцаат компани болж, шинэчлэн байгуулагдав.
“Харилцаа холбооны тухай” хууль 11-р сарын 16-ны өдөр анхлан батлагдав.
Мобиком ХХК-д үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах анхны тусгай зөвшөөрлийг олгожээ.
Монгол Улсын Их Хурлын 40 дүгээр тогтоол, Засгийн газрын 300 дугаар тогтоолоор Шуудан, цахилгаан холбооны газар байгуулагдав.
Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулагдаж эхлэв. Үүнд: “Датаком ХХК” нь интернэтийн үйлчилгээ, “Сансар КаТВ ХХК” нь олон сувгийн кабелийн телевизийн үйлчилгээ, “25 суваг телевиз” нь арилжааны телевизийн үйлчилгээ, “FM102.5” нь хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг нэвтрүүлжээ.
Датаком ХХК интернэтийн үйлчилгээг 1-р сарын 17-ны өдөр нэвтрүүлэв.
ДБХЯ-ны Сайдын 158 тоот тушаалаар Тусгай зөвшөөрлийн журам батлагдав.
Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэв.
ДБХЯ-ны Сайдын 133 тоот тушаалаар Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулах журам батлагдав.
ДБХЯ-ны Сайдын 355 тоот тушаалаар Радио давтамжийн зурвасын ашиглалт, үйлчилгээний төлбөрийн үнэлгээ тооцох аргачлал батлагдав.
Долгион хүлээн авах, хянах станцыг Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газраас шилжүүлэн авч Монгол улсын нутаг дэвсгэрт давтамжийн хяналт тавих ажлыг эхлүүлсэн.
ДБХЯ-ны Сайдын 261 тоот тушаалаар Радио давтамжийн ашиглах эрхийн зөвшөөрөл олгох нийтлэг журам, Дэд бүтцийн яамны үйл ажиллагааны хүрээний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох нийтлэг журам тус тус батлагдав.
Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлагдлаа.
Радио давтамжийн дахин хуваарилалт хийж, давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн.
Монгол улсын харилцаа холбооны салбарт техникийн стандарт боловсруулах ажлыг эхлүүлэв.
ДБХЯ-ны Сайдын 79 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөл болон Радио давтамжийн хяналтын станцыг Шуудан цахилгаан холбооны газрын харьяанд шилжүүлж, бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлсэн.
“Радио долгионы тухай” хууль 06-р сарын 04-ний өдөр анхлан батлагдав.
Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх 2 дахь тусгай зөвшөөрлийг олголоо.
Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулах журмаар олгох зарчмыг ДБХЯ-ны Сайдын 90 тоот тушаалаар баталгаажуулав.
Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ олгох журмыг ДБХЯ-ны Сайдын 108 тоот тушаалаар баталжээ.
ХХЗЗ-ийн жилийн үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг баталж, ХХЗЗ-ийн орон тооны бус 9 гишүүн, ажлын албаны 12 мэргэжилтэн, радио давтамжийн хяналтын 17 ИТА-ны орон тоотойгоор ажиллахаар шийдвэрлэв.
Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулга 10-р сарын 18-ны өдөр Монгол Улсын Их хурлаар соёрхон батлагдав.
Харилцаа холбооны салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн зөвлөх үйлчилгээг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж, ХБНГУ-ын Детекон компанитай хамтран ажиллав.
Монгол Улсын Засгийн газрын 15 дугаар тогтоолоор Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) байгуулагдаж, хорооны дүрэм батлагдав.
ХХЗХ-ны анхны хуралдаан 07-р сарын 22-ны өдөр зохион байгуулагджээ.
ХХЗХ-ны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээг Дэлхийн банкны санхүүжилтээр АНУ-ын Аналисис, Канадын Мак Карти Тетраоулт компаниудаас авав.
Улс хоорондын ярианы үйлчилгээнд чөлөөт өрсөлдөөнийг нэвтрүүлэв.
Шуудангийн тухай хууль 05-р сарын 15-ны өдөр анхлан батлагдав.
Дэлхийн Радиогийн Их хурлын үйл ажиллагаанд оролцож, Швейцарийн Женев хотод төлөөлөгчид ажиллав.
ОУЦХБ болон Малайзын зохицуулах байгууллагатай хамтран “Өрсөлдөөн, харилцан холболт, бодлого зохицуулалт” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулав.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэх, санг бүрдүүлэх, зарцуулах талаар Дэлхийн банктай хамтарсан семинар зохион байгуулав.
Харилцаа холбооны сүлжээ, инженерийн барилга байгууламжийг хэсэгчлэн түрээслүүлэх журам батлагдан хэрэгжиж эхлэв.
Үндсэн үйлчилгээний тарифын хяналтыг эхлүүлж, тухайн үйлчилгээний зах зээлд давамгайлагчийг тодорхойлж зарладаг болов.
Үүрэн холбооны 3 дахь тусгай зөвшөөрлийг олгосон.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан (БНҮҮС)-г бүрдүүлэх, зарцуулах журмыг батлуулсан.
БНҮҮС-гийн эхлэлийг туршиж, Архангай, Баянхонгор аймгуудын 8 суманд үүрэн болон сансрын холбоог ашиглан хот хоорондын ярианы уйлчилгээ нэвтрүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлэв.
Засгийн газрын 288 дугаар тогтоолоор Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг ХХЗХ-ны дэргэд байгуулав.
Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх 4 дэх тусгай зөвшөөрлийг олгов.
Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу төрийн өмчит Мэдээлэл холбооны сүлжээ ХХК байгуулагдав.
Тоон телевизийн газрын сүлжээнд DVB-T стандартыг хэрэглэхээр шийдвэрлэв.
Бүсийн семинарыг Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудыг хамруулан зохион байгуулж, цаашид жил бүр хийж байхаар шийдвэрлэв.
ХХЗХ нь ОУЦХБ-ын Цахилгаан холбооны хөгжлийн салбар (ITU Telecommunication Development Sector)-ын дагалдах гишүүнээр элсэв.
БНҮҮС-ийн санхүүжилтээр баруун бүсийн аймгуудын шуудангийн газрыг шуудан хүргэлтийн автомашинаар хангах төсөл хэрэгжив.
Улаанбаатар хотод WiMax технологид суурилсан утасгүй дата үйлчилгээ эрхлэхэд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулав.
Интернэт протоколд суурилсан суурин холбооны хот хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгов.
Сансрын холбооны КэйЮу (Ku-band) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлэг дамжуулах нөхцөл бүрдэв.
Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын хөрөнгө оруулалт, Улсын төсөв, БНҮҮС, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдийн үр дүнд Монгол улсын бүх сум, суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ нэвтэрчээ.
Үүрэн холбооны 3G сүлжээ, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй 4 оператор компанид олголоо.
Ай Пи Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, шийдвэрлэгдэв.
Баруун бүсийн аймгуудад хэт богино долгионы 49 ширхэг станцыг байгуулж, Радио телевизийн сүлжээний газарт хүлээлгэн өгсөн.
Телевизийн өргөн нэвтрүүлгийн 10 сувгийг КэйЮу (Ku-band) зурвас ашиглан улс орон даяар дамжуулах сансрын холбооны газрын станцын тусгай зөвшөөрлийг олгосон.
БНҮҮС-гийн туршилтын төслүүдийн хүрээнд хөдөө орон нутагт жижиг оврын тоон радио релей ашиглах, суманд интернэтийн үйлчилгээ хүргэх, баруун бүсийн аймгуудад Монголын радиог хэт богино долгионы сувгаар нэвтрүүлэх ажлууд хэрэгжив.
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу ХХЗХ-ны дэргэд ажиллаж байсан БНҮҮС-г МШХХТГ-т албан ёсоор шилжүүлэв.
Газар зүйн ялгаагүй тарифыг харилцаа холбооны үйлчилгээнд мөрдөх зохицуулалтыг хэрэгжүүлэв. § Монгол Улсын Засгийн Газрын 275-р тогтоолоор "Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг батлав.
ХХЗХ-ны 39-р тогтоолоор “Тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын ерөнхий журам” батлагдаж, Монгол Улсад ашиглагдах сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмж нь олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангаж, тохирлын гэрчилгээ авсан байх суурь тавигдав.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭДЭЭ” сэтгүүлийн анхны дугаар 10-р сарын 28-ны өдөр хэвлэгдэн гарчээ.
Мэдээлэл, харилцаа холбооны улсын III зөвлөгөөнийг зохион байгуулав.
Ази Номхон Далайн Шуудангийн Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал (APPU EC meeting) Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.