Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Багшийн тоо сурагчдын өсөлтийг гүйцэхгүй байгаагаас нэг багшид ноогдох хүүхдийн тоо 21 болж нэмэгджээ.
- 2026 оны эцэс гэхэд 3954 сул орон тоо бүртгэгдсэн бөгөөд шинжлэх ухаан, технологийн багш нарын эрэлт өндөр байна.
- Боловсролын яам багш бэлтгэх тогтолцоог шинэчилж, Финланд, Кембриж зэрэг дэлхийн тэргүүлэх сургуулиудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй.
Баримт (Facts)
- Сүүлийн 10 жилд сурагчдын тоо 53.2 хувиар өссөн
- Сүүлийн 10 жилд багшийн тоо 37.3 хувиар өссөн
- Нэг багшид ноогдох хүүхдийн тоо 18.8-аас 21 болж нэмэгдсэн
- 2025-2026 оны хичээлийн жилийн төгсгөлд 3954 сул орон тоо бүртгэгдсэн
- Сул орон тооны 76 хувь нь хүүхэд асрах чөлөө, тэтгэвэр, шилжилт хөдөлгөөнөөс үүдсэн
- Финландын Туркугийн Их Сургуультай хамтран ажиллаж буй
- Кембрижийн оролцоотой багшийн сургууль байгуулах асуудлыг судалж буй
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Сайд зургаан шинэчлэл, гурван тулгуур бодлого гэх мэт ерөнхий ойлголтыг дурдсан боловч тэдгээрийн нарийвчилсан агуулгыг тайлбарлаагүй байна.
Баримт (Facts)
- Сүүлийн 10 жилд сурагчдын тоо 53.2 хувиар өссөн
- Сүүлийн 10 жилд багшийн тоо 37.3 хувиар өссөн
- Нэг багшид ноогдох хүүхдийн тоо 18.8-аас 21 болж нэмэгдсэн
- 2025-2026 оны хичээлийн жилийн төгсгөлд 3954 сул орон тоо бүртгэгдсэн
- Сул орон тооны 76 хувь нь хүүхэд асрах чөлөө, тэтгэвэр, шилжилт хөдөлгөөнөөс үүдсэн
- Финландын Туркугийн Их Сургуультай хамтран ажиллаж буй
- Кембрижийн оролцоотой багшийн сургууль байгуулах асуудлыг судалж буй
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 15-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Албан мэдээ
Холбогдох гишүүд: Нацагдорж Батсүмбэрэл, Бат-Өлзий Бат-Эрдэнэ, Дулам Бум-Очир, Жанчив Галбадрах, Сонгобай Замира, Лувсанбямбаа Мөнхбаясгалан, Лувсанцэрэн Энх-Амгалан, Сүхбаатар Эрдэнэбат
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яам хамтран зохион байгуулж буй төсвийн асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгээр багшлах боловсон хүчний тооны болон чанарын хомсдолын тухай асуудлыг ярилцлаа. Хэлэлцүүлгийн эхний хэсгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж буюу хүчин чадлын тухай хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн энэ хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн дэд ахлагч Н.Батсүмбэрэл удирдлаа. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэлэлцэж буй сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга хийв. Тэрбээр, багшийн "сул орон тоо", "дутагдал", "хангалт" гэсэн гурван ойлголтыг ялгаж харах ёстойг сануулаад, сүүлийн 10 жилд сурагчдын тоо 53.2 хувиар өссөн бол багшийн тоо 37.3 хувиар өсөж, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 18.8-аас 21 болж нэмэгдсэнийг танилцууллаа.
2025-2026 оны хичээлийн жилийн төгсгөлд 3954 сул орон тоо бүртгэгдсэний 76 хувь нь хүүхэд асрах чөлөө, тэтгэвэр, шилжилт хөдөлгөөнөөс үүдсэн бол үлдсэн хэсэг нь хүүхдийн тооны өсөлтөөс шалтгаалсан шинэ ажлын байрууд болохыг Төрийн нарийн бичгийн дарга мэдээлж, математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байгааг хэлсэн юм. Харин сургуулийн өмнөх боловсрол, бага анги, нийгмийн ухааны хичээлүүдийн багш нар илүүдэлтэй болох төлөвтэй байна гэлээ.
Хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан нийслэлийн 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд үг хэлж, байгалийн ухаан, англи хэл, технологийн багш хамгийн хомсдолтой байгааг яриад, багшийн эрэлт, нийлүүлэлтийг удирдах нэгдсэн цахим систем бий болгох санал гаргалаа. Бас тэрбээр багш бэлтгэх сургуулийн англи хэлний шаардлагыг чангатгах, багшийн нэр хүнд, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатайг онцоллоо. Мөн 42 дугаар сургуулийн түүхийн ухааны багш н.Одбал тогтвортой ажиллах нөхцөлийг орон сууцтай шууд холбоотой гэж үзэж байгаагаа өөрийн жишээгээр ярьж, ипотекийн болон зээлийн нөхцөлийг багш нарт илүү хүртээмжтэй болгох нь зүйтэй гэв. Сургуулийн өмнөх боловсролын салбарт хүний нөөц харьцангуй тогтворжиж байгаа ч шинэ төгсөгчдийг ажлын байранд дахин сургаж дадлагажуулах хэрэгцээ өндөр хэвээр байгааг 246 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг хэлж, төгсөх курсийн оюутнуудыг бүтэн жилээр дадлагажуулдаг тогтолцоонд шилжих боломжтойг санал болгов.