Б.ДАШПҮРЭВ: САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ПРАКТИКТ СУУРИЛСАН СУРГАЛТААР ЧАДАВХЖУУЛАХ НЬ ЧУХАЛ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Канадын British Columbia Institute of Technology болон CICan байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
- - Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг практик сургалтаар чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн байна.
- - Талууд сургалтын хэрэгцээг тодорхойлж, энэ онд багтаан бодит ажил хэрэг болгохоор санал нэгджээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-01
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Хүний нэр: Б.Дашпүрэв
- Гадаад байгууллага: British Columbia Institute of Technology (BCIT)
- Гадаад байгууллага: Colleges and Institutes Canada (CICan)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Мэргэжилтэн бэлтгэх, хамтран ажиллах талаар санал солилцсон албан уулзалтын шинжтэй, илэрхий пи-ар болон мөнгөн дүнгүй мэдээлэл байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-01
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Хүний нэр: Б.Дашпүрэв
- Гадаад байгууллага: British Columbia Institute of Technology (BCIT)
- Гадаад байгууллага: Colleges and Institutes Canada (CICan)
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 1-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Канад Улсын British Columbia Institute of Technology (BCIT) болон Colleges and Institutes Canada (CICan) байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв уул уурхай, аж үйлдвэрийн салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа өргөжиж буй энэ үед практик ур чадвартай, олон улсын түвшинд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага нэмэгдэж байгааг онцлов.
Тэрээр сургалтыг зөвхөн яамны албан хаагчдаар хязгаарлахгүй, салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүд болон ажлын гараагаа эхлүүлж буй залуусыг хамруулах санал дэвшүүлэв. Ялангуяа уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, ордын эдийн засгийн үр ашиг, өгөөжийг үнэлэх, олон улсын стандарт, аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Канадын тал уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан практикт суурилсан, эрчимжүүлсэн богино болон урт хугацааны сургалтыг Монголын талын хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах боломжтойг танилцуулав.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв уг саналыг дэмжиж, сургалтын хэрэгцээ, хамрах хүрээг салбарын аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран тодорхойлж, энэ онд багтаан бодит ажил хэрэг болгох чиглэлээр хамтран ажиллах санал гаргалаа.
BCIT нь Канадын томоохон политехник боловсролын байгууллагуудын нэг бөгөөд инженерчлэл, уул уурхай, техник технологийн чиглэлээр практикт суурилсан сургалт явуулдаг. Талууд цаашид сургалтын чиглэл, агуулгыг нарийвчлан тодорхойлж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдэв.