Б.ДАШПҮРЭВ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ТНБД Б.Дашпүрэв КАРЕК-ийн Чухал ашигт малтмалын форумыг нээж үг хэллээ.
- Монгол Улсын эрдэс баялгийн санд 59.7 сая тонн зэс, 39.8 тэрбум тонн нүүрс зэрэг олон төрлийн ашигт малтмал бүртгэгдсэнийг онцлов.
- Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улс дэлхийн зах зээлийн 1 хувийг эзэлбэл 4 тэрбум ам.долларын экспортын орлого олох боломжтойг дурджээ.
Баримт (Facts)
- Б.Дашпүрэв нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга юм
- Монгол Улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт (КАРЕК/CAREC) 2003 онд нэгдсэн
- Монгол Улсын эрдэс баялгийн санд 59.7 сая тонн зэс, 39.8 тэрбум тонн нүүрс, 2.2 тэрбум тонн төмөр, 568.8 тонн алт, 37.9 сая тонн хайлуур жонш бүртгэгдсэн
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар ДНБ-ий 33 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 84 хувь, экспортын орлогын 96 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 84 хувь, улсын төсвийн орлогын 29 хувийг бүрдүүлдэг
- Азийн хөгжлийн банкнаас 2026 онд гаргасан судалгаагаар зах зээлийн 1 хувийг эзлэхэд 4 тэрбум ам.долларын экспортын орлого бүрдүүлэх боломжтой
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй. Албан ёсны статистик мэдээлэл болон олон улсын байгууллагын судалгааны тоо баримтад тулгуурласан байна.
Баримт (Facts)
- Б.Дашпүрэв нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга юм
- Монгол Улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт (КАРЕК/CAREC) 2003 онд нэгдсэн
- Монгол Улсын эрдэс баялгийн санд 59.7 сая тонн зэс, 39.8 тэрбум тонн нүүрс, 2.2 тэрбум тонн төмөр, 568.8 тонн алт, 37.9 сая тонн хайлуур жонш бүртгэгдсэн
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар ДНБ-ий 33 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 84 хувь, экспортын орлогын 96 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 84 хувь, улсын төсвийн орлогын 29 хувийг бүрдүүлдэг
- Азийн хөгжлийн банкнаас 2026 онд гаргасан судалгаагаар зах зээлийн 1 хувийг эзлэхэд 4 тэрбум ам.долларын экспортын орлого бүрдүүлэх боломжтой
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 30-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийн Чухал ашигт малтмалын форумыг нээж үг хэллээ.
Тэрээр “25 жилийн түншлэл, ирээдүйг хамтдаа тодорхойлох” сэдвийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтаа дүгнэж, бүс нутгийн хамтын ажиллагааны дараагийн үе шатыг эхлүүлэхэд энэхүү форум чухал үүрэгтэйг онцоллоо.
Монгол Улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 2003 онд нэгдсэнээс хойш худалдаа, тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Бичигт, Боршоо зэрэг боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, бүс нутгийн эдийн засгийн коридоруудтай холбох чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн талаар мэдээлэв.
Мөн “Бид хууль, эрх зүйн шинэчлэлийн ажлыг эхлүүлж, чухал ашигт малтмалын чиглэлээр хөрөнгө оруулалт татах, геологийн хайгуулын хамтарсан судалгаа хийх, уул уурхайн бодит шинэ төслүүдийг бий болгох боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээс тодорхой санал, санаачилга гарч, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ түншлэл, бодит шийдлүүдийн эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна” хэмээн АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв илтгэлдээ онцоллоо.
Монгол Улсын эрдэс баялгийн санд 59.7 сая тонн зэс, 39.8 тэрбум тонн нүүрс, 2.2 тэрбум тонн төмөр, 568.8 тонн алт, 37.9 сая тонн хайлуур жонш зэрэг 80 гаруй төрлийн ашигт малтмал бүртгэгдсэн нь Монгол Улс геологийн судалгаа, хайгуулын өндөр хэтийн төлөвтэйг илэрхийлж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засагт ДНБ-ий 33 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 84 хувь, экспортын орлогын 96 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 84 хувь, улсын төсвийн орлогын 29 хувийг тус тус бүрдүүлж байгаа нь Монгол Улс бүс нутаг төдийгүй олон улсын чухал ашигт малтмалын салбарт тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтойг олон улсын байгууллагууд онцолж байгаа юм.