“Ази дахь чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг нэмэгдүүлэх төсөл”-ийн нээлт болов
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Канад улсын санхүүжлэлээр ашигт малтмалын салбарын авлигыг бууруулах шинэ төсөл эхэллээ.
- UNODC-ийн удирдлагаар лити, кобальт зэрэг ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг шалгана.
- Нийт 22 байгууллагаас мэдээлэл цуглуулж, эрсдэлийг тодорхойлон төлөвлөгөө боловсруулах юм.
Баримт (Facts)
- Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 21
- Санхүүжлэгч: Канад Улсын Засгийн газар
- Хэрэгжүүлэгч: НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)
- Оролцогчид: 42 албан хаагч
- Судалгаанд хамрагдах байгууллагууд: 22 байгууллага
- Хамрах малтмал: лити, кобальт, никель, газрын ховор элемент
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Төслийн үр дүнд мэдлэг, ур чадвар сайжирна гэх хэсэг нь хүлээгдэж буй үр дүн буюу тодорхойгүй амлалт юм.
Баримт (Facts)
- Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 21
- Санхүүжлэгч: Канад Улсын Засгийн газар
- Хэрэгжүүлэгч: НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)
- Оролцогчид: 42 албан хаагч
- Судалгаанд хамрагдах байгууллагууд: 22 байгууллага
- Хамрах малтмал: лити, кобальт, никель, газрын ховор элемент
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
10 сарын 01, 2026
1597
“Ази дахь чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг нэмэгдүүлэх төсөл”-ийн нээлт болов
Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-наас “Ази дахь чухал ашигт малтмалын зохицуулалт, хуулийн хэрэгжилт, ханган нийлүүлэлтийн ил тод байдлыг хангах төсөл”-ийн нээлтийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Нээлтэд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 42 албан хаагч оролцов.
Энэхүү төсөл нь лити, кобальт, никель, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд үүсэж болзошгүй гэмт хэрэг, авлигын эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлж, салбарын зохицуулалт, хуулийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад чиглэж байна.
Төслийн хүрээнд UNODC-оос боловсруулсан ерөнхий асуулгын дагуу төрийн болон төрийн бус нийт 22 байгууллагатай уулзалт зохион байгуулж, судалгаа, мэдээлэл цуглуулах юм. Уг мэдээлэлд үндэслэн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулна.
Уг төслийн үр дүнд хууль сахиулах байгууллага болон ашигт малтмалын салбарын төрийн байгууллагуудын мэдлэг, ур чадвар, олон улсын болон дотоодын байгууллага хоорондын хамтын ажиллагаа сайжирч, нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр мэргэжлийн болон техникийн дэмжлэг авах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Мэдээ мэдээлэл
Гомдол, мэдээлэл хүлээн авах