Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монгол нутгаар цаг агаар солигдож, зарим бүс нутгаар цасан шуурга, хүйтэн температурын урьдчилан таамаглал гарлаа.
- 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул, Дорнод аймгаас гадна Улаанбаатар хотын дүүргүүдэд 7 тохиолдолд гал гарсан.
- Дархан-Уулын галын түймрийн үеэр 30 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-10-25-ны өдөр 7 тохиолдолд гал гарсан
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт гал гарч 30 иргэнийг нүүлгэсэн
- Дорнод аймгийн Хэрлэн сумын Ургах нар багт 2 тонн нүүрс, 2м3 мод шатсан
- Салхи говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ
- Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -23...-28 градус хүйтэн байна
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Завхан, Заг-Байдраг голын эхээр -7...-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 29-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 30-нд Баян-Өлгий, Увсын зарим, Ховд, Хөвсгөлийн баруун, Дорнодын зүүн сумдын нутгаар цас орно. Салхи 27-нд тал, хээрийн нутгаар, 28, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. 27, 28-нд төвийн бүс нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 30-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.
Гал түймэр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 3 өрөө байрны гал тогоо болон жижиг өрөөнд эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 30 иргэнийг аюулгүй газарт гаргасан.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 1х2 метрийн хэмжээтэй хураалттай мод шатаж байсныг ажиллаж унтраасан.