АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН АГУУЛАХ, ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Монгол-Япон хамтын ажиллагаагаар шатахууны нөөц агуулах, вагонцистерн шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөнө.
- Хөшигийн хөндийд шатахууны агуулах байгуулах төлөвлөгөөг яаралтай боловсруулахыг үүрэг болголоо.
- Ашигт малтмалын хууль, гангийн үйлдвэрийн төсөл болон төрийн үйлчилгээний цахимжилтийг эрчимжүүлж байна.
Баримт (Facts)
- Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа
- Хөшигийн хөндийд шатахууны агуулах байгуулах төсөл
- Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулахтай холбоотой хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал
- Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
- Салбарын үйл ажиллагаатай холбоотой зургаан дүрэм, журам
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа
- Хөшигийн хөндийд шатахууны агуулах байгуулах төсөл
- Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулахтай холбоотой хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал
- Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
- Салбарын үйл ажиллагаатай холбоотой зургаан дүрэм, журам
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 12-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан болж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хуралдааныг удирдан явууллаа.
Шатахууны стратегийн нөөц, дэд бүтцийн төслүүдийн талаар:
Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шатахууны нөөцийн агуулах байгуулах, төмөр замын вагонцистернээс шатахуун шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг өргөтгөх, шаардлагатай вагонцистерн худалдан авах ажлын төлөвлөлт, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
Түүнчлэн Хөшигийн хөндийд шатахууны агуулах байгуулах төслийн бодлого, стратеги, хэрэгжилтийн төлөвлөгөөг яаралтай боловсруулахыг холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад даалгалаа.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуун шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, стратегийн нөөцийн агуулах байгуулах ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Эдгээр төсөл нь Монгол Улсын шатахуун хадгалах, тээвэрлэх, татан авах хүчин чадлыг нэмэгдүүлж, нийлүүлэлт тасалдах эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Газрын тос, уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар:
Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулахтай холбоотой хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө.
Мөн гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн боловсруулалтын явцыг хэлэлцлээ. Түүнчлэн салбарын үйл ажиллагаатай холбоотой зургаан дүрэм, журмыг Засгийн газарт хэлэлцүүлэхээр хүргүүлсэн талаар танилцуулав.
Төрийн үйлчилгээний цахимжилтын талаар: