АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ТНБД Б.Дашпүрэв яамны шуурхай хуралдаанаар салбарын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
- - Тодруулбал, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн шинэчлэл хийх, үйлдвэржилтийн төслүүдийг урагшлуулахыг чиглэл болгов.
- - Мөн уул уурхайн хяналт, авлигын эсрэг төлөвлөгөө боловсруулах болон төрийн үйлчилгээг сайжруулахад анхаарахыг үүрэгдлээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-28
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Албан тушаалтан, хүний нэр: Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв
- Компани: Петро Матад
- Тоо хэмжээ: 70–80 мянган тонн түүхий тос
- Төсөл, байгууламж: Налайхын үйлдвэрлэл, технологийн парк
- Хууль тогтоомж: Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Хүнд үйлдвэрлэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-28
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Албан тушаалтан, хүний нэр: Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв
- Компани: Петро Матад
- Тоо хэмжээ: 70–80 мянган тонн түүхий тос
- Төсөл, байгууламж: Налайхын үйлдвэрлэл, технологийн парк
- Хууль тогтоомж: Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Хүнд үйлдвэрлэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 28-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын ээлжит шуурхай хуралдаан болж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яам, харьяа байгууллагуудын ажлын явцтай танилцан, дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Төрийн үйлчилгээг шуурхай болгох: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлж буй өргөдөл, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулахыг үүрэг болгов. Мөн салбарын цахим системүүдийг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Шатахууны хангамж, нөөцийг нэмэгдүүлэх: Шатахууны нийлүүлэлт, нөөцийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын боломжит эх үүсвэрийг ашиглах хувилбаруудыг судлахаар болов. Тодруулбал “Петро Матад” компанийн олборлосон 70–80 мянган тонн түүхий тосыг дотоодын бага оврын үйлдвэрүүдэд боловсруулж, шатахуун үйлдвэрлэх боломжийг судлах үүрэг өглөө.
Хайгуул, тусгай зөвшөөрлийн ажлыг эрчимжүүлэх: Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооллогыг дуусгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлнэ. Хайгуулын талбайн сонгон шалгаруулалтыг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдээс талбайн саналыг цахимаар авах механизмыг бүрдүүлэх,
Хууль, эрх зүйн шинэчлэлийн бэлтгэлийг хангах: Ашигт малтмалын тухай хууль батлагдахтай холбогдуулан дүрэм, журмыг шинэчлэх ажлууд хийгдэж, танилцуулах шатанд явж байна. Нөгөө талдаа хүчингүй болж буй журмуудыг танилцуулах үүргийг өглөө. Түгээмэл тархацтай ашигт малтмал, Газрын тос, Газрын тосны бүтээгдэхүүн болон Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийн ажлыг эрчимжүүлэхийг даалгав.
Үйлдвэржилтийн төслүүдийг урагшлуулах: Гангийн үйлдвэрийн сонгон шалгаруулалт, алт цэвэршүүлэх, зэс боловсруулах үйлдвэрүүдийн сонгон шалгаруулалт болоод холбогдох бэлтгэл ажлуудыг эрчимжүүлэх, мөн Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг тойрсон бодлогын зохицуулалтуудыг тодорхой болгох хүрээнд бусад яамдуудтай уялдаа, холбоотой ажиллах үүргийг өглөө.