АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- - Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
- - Талууд хариуцлагатай уул уурхай, бодлогын хэрэгжилт, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
- - НҮБХХ-ээс BOLD хөтөлбөрийн хүрээнд техникийн дэмжлэг үзүүлж, туршлага хуваалцахаа илэрхийлжээ.
Баримт (Facts)
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)
- Б.Дашпүрэв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Ашигт малтмалын тухай хууль
- BOLD – Building Opportunities for Leadership in Development хөтөлбөр
- 2026-09-30 огноо
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)
- Б.Дашпүрэв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Ашигт малтмалын тухай хууль
- BOLD – Building Opportunities for Leadership in Development хөтөлбөр
- 2026-09-30 огноо
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 30-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчидийг хүлээн авч уулзаж, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарын бодлогын хэрэгжилт, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Б.Дашпүрэв Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, орон нутгийн өгөөжийг нэмэгдүүлэх, боловсруулах болон хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэсэн шинэ зохицуулалтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав.
Мөн хариуцлагатай уул уурхайн ач холбогдлыг олон нийтэд зөв ойлгуулах, орон нутгийн иргэдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж, хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатайг онцоллоо.
НҮБХХ-ийн төлөөлөгчид BOLD – Building Opportunities for Leadership in Development хөтөлбөрийн хүрээнд олон улсын экспертүүдийн туршлага, бусад орны сайн жишээг хуваалцах, бодлогын хэрэгжилтэд техникийн дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шинээр бодлого боловсруулахад бус, батлагдсан бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг үнэлэхэд чиглэсэн техникийн дэмжлэг чухал байгааг тэмдэглэв.
Талууд хариуцлагатай уул уурхай, хүний нөөцийн хөгжил, бодлогын хэрэгжилтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой санал, ажлын төлөвлөгөөг харилцан солилцохоор тохиролцов.