АҮЭБ-ЫН САЙД Г.ДАМДИННЯМ “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” КОМПАНИД ХАЙГУУЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ОЛБОРЛОЛТОО НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ЧИГЛЭЛ БОЛГОЛОО
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа.
- Тэрбээр тус компанид газрын тосны хайгуул, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, олборлолтыг жилд 1 сая тоннд хүргэхийг чиглэл болгов.
- Мөн газрын тосны үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах бэлтгэл ажлыг хангаж, орон нутгийн хамтын ажил сайжруулахыг санууллаа.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-23
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Компани: “Петрочайна Дачин Тамсаг” ХХК
- Хүний нэр: Г.Дамдинням (АҮЭБ-ын сайд)
- Хүний нэр: Жан Гуан Ян (“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал)
- Түүхий тосны олборлолтын зорилтот хэмжээ: жилд 800 мянган тонноос 1 сая тонн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-23
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Компани: “Петрочайна Дачин Тамсаг” ХХК
- Хүний нэр: Г.Дамдинням (АҮЭБ-ын сайд)
- Хүний нэр: Жан Гуан Ян (“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал)
- Түүхий тосны олборлолтын зорилтот хэмжээ: жилд 800 мянган тонноос 1 сая тонн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзан, Монгол Улсын газрын тосны салбарын үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлж санал солилцов.
Уулзалтаар газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, түүхий тосны экспорт, орон нутгийн хамтын ажиллагаа болон талбайн хамгаалалтын асуудлыг хэлэлцэв.
Үүнд, газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авахтай холбогдуулан хэрэгжилтийг хангах хүрээнд саналаа ирүүлэх, газрын тосны хайгуул болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг чиглэл болголоо.
Мөн Монгол Улсаас олборлож буй түүхий тосны хэмжээг нэмэгдүүлж, жилд 800 мянган тонноос 1 сая тоннд хүргэх чиглэлд бодит үр дүн гаргах шаардлагатайг онцлов.
Түүнчлэн орон нутгийн хөгжил, иргэдтэй харилцах харилцаанд бодит анхаарал хандуулж, хамтын ажиллагааг сайжруулахыг санууллаа.
Харин “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн зүгээс олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олборлолтыг өсгөх боломжийг судлан, дээд шатны удирдлагад танилцуулж, бодит үр дүн гаргах чиглэлээр ажиллахаа мэдэгдлээ.
See less