АҮЭБ-ЫН САЙД Г.ДАМДИННЯМ БЕЛАРУСЬ УЛСТАЙ АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзлаа.
- Талууд уул уурхай, геологи хайгуул, газрын тос, металлургийн салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
- Бүгд Найрамдах Беларусь Улсын “БелАЗ” хүнд даацын машиныг Монголд угсрах үйлдвэр байгуулах саналыг судалж үзэхээр тохиролцлоо.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-23
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Беларусь Улс нь жилд 2 сая тонн газрын тос, 200 сая куб метр дагалдах хийг гарган авдаг
- Компани: БелАЗ
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-23
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Беларусь Улс нь жилд 2 сая тонн газрын тос, 200 сая куб метр дагалдах хийг гарган авдаг
- Компани: БелАЗ
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзаж, хоёр орны уул уурхай, аж үйлдвэр, геологи хайгуул, газрын тос, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Беларусь Улс нь жилд 2 сая тонн газрын тос, 200 сая куб метр дагалдах хийг гарган авч дотооддоо 100 хувь боловсруулж, шатахууны хэрэглээгээ хангадаг байна. Мөн Беларусь Улсын газрын тосны ордууд гүнд байрладаг учраас энэ чиглэлд хайгуул, өрөмдлөгийн технологи, туршлага өндөр хөгжсөн гэдгийг онцолж, хамтарсан судалгаа, хайгуул хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Энэ нь Монгол Улсын газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх зорилготой нийцэж байгаа учраас хамтарсан төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтойг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцоллоо.
Мөн Беларусь Улс нь Монгол Улсаас олборлож буй төмрийн хүдрийг ОХУ-аар дамжуулан импортлон авдаг. Цаашид Монгол Улстай шууд гэрээлэн төмрийн хүдрийг импортлон авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Харин Монгол улс дотооддоо гангын үйлдвэр байгуулах бодлого хэрэгжиж байгааг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцолж, боловсруулсан бүтээгдэхүүнийг Беларусь Улсын металлургийн үйлдвэрт нийлүүлэх өргөн боломжууд байгааг онцоллоо.
Уулзалтын үеэр Беларусийн алдарт “БелАЗ” хүнд даацын уул уурхайн машин механизмыг Монголд угсрах үйлдвэр байгуулах саналыг Беларусь улсын элчин сайд мөн дэвшүүлэв.
Монголд угсралтын үйлдвэрлэл бий болгосноор ажлын байр нэмэгдүүлэх, татварын орлогыг дотооддоо үлдээх, цаашлаад зарим эд анги, сэлбэг хэрэгслийг Монголд үйлдвэрлэх боломж бүрдэх талаар онцолсон бол уг саналыг Монголын уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, эдийн засгийн үр өгөөжтэй уялдуулан судалж, хэрэгжүүлэхэд нээлттэй гэдгийг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцоллоо.