АҮЭБ-ЫН ДЭД САЙД Б.МӨНХТАМИР ШАТАХУУНЫ ШУУРХАЙ ШТАБЫГ АХАЛЖ, АЖИЛДАА ОРЛОО
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Шатахууны шуурхай штабыг АҮЭБ-ын дэд сайд Б.Мөнхтамир ахлах боллоо.
- ОХУ-аас ирэх 134 вагоны шатахууны тээвэрлэлтийг хурдасгаж, ШТС-уудыг цахимжуулах төлөвлөгөөтэй.
- Түр зогссон ШТС-уудыг Монополын эсрэг газар шалгаж, замын түгжрэлийг зохицуулахээр болжээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-08
- ОХУ-аас нийлүүлж буй шатахууны 134 вагон
- Шатахууны шуурхай штаб (Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан)
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Монополын эсрэг газар
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй. Албан ёсны үүрэг даалгавар, төлөвлөгөөг мэдээлсэн байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-08
- ОХУ-аас нийлүүлж буй шатахууны 134 вагон
- Шатахууны шуурхай штаб (Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан)
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Монополын эсрэг газар
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 8-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штабын ээлжит хуралдаан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо.
Хуралдааны эхэнд Г.Дамдинням шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдалтай танилцаж, цаашид Шатахууны шуурхай штабын үйл ажиллагааг АҮЭБ-ын дэд сайд Б.Мөнхтамир ахлан зохион байгуулах болсныг мэдэгдэж, ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг цахимжуулах шаардлагатайг онцолж, аль ШТС-д шатахуун түгээж байгаа, шатахууны нөөц, үлдэгдэл ямар түвшинд байгааг бодит цагийн горимоор хянах боломжтой цахим систем нэвтрүүлэх ажлыг судалж, зохион байгуулах чиглэл өглөө. Ингэснээр шатахууны хангамж, түгээлтийн мэдээллийг шуурхай нэгтгэж, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, нийлүүлэлтийн зохицуулалтыг сайжруулах боломж бүрдэх юм.
Хуралдааныг үргэлжлүүлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир ахалж, шатахууны татан авалт, түгээлт, ШТС-уудын үйл ажиллагаа болон авто замын хөдөлгөөний ачаалалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар ОХУ-аас нийлүүлж буй шатахууны 134 вагоны тээвэрлэлт, татан авалтыг хурдасгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хот болон орон нутгийн шатахууны нийлүүлэлт, түгээлтийг эрчимжүүлж, үүссэн нөхцөл байдалд шуурхай зохицуулалт хийх чиглэл өглөө.
Түүнчлэн үйл ажиллагаа нь түр зогссон шатахуун түгээх станцуудад хяналт тавьж, шалтгаан нөхцөлийг тогтоон, холбогдох арга хэмжээ авахыг Монополын эсрэг газарт үүрэг болгов.
Улаанбаатар хотын төвийн гол замуудын дагуу байрлах ШТС-уудын гаднах автомашины дараалал замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан ШТС-уудын ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийх, шатахууны түгээлтийг шуурхай зохион байгуулах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэхээр боллоо.