Audit.mn - Төрийн аудитын байгууллагын удирдах албан хаагчид Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж эхэллээ
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Үндэсний аудитын газрын 16 удирдах албан хаагчид Удирдлагын академийн тэргүүн түшмэлийн сургалтад цахимаар хамрагдаж эхэллээ.
- Энэ сургалтыг 2026-2027 оны хичээлийн жилд анх удаа цахимаар зохион байгуулж байна.
- Сургалт нь найман долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ.
Баримт (Facts)
- Сургалтад 16 албан хаагч хамрагдлаа.
- Сургалтын хугацаа нь найман долоо хоног.
- Сургалтыг 2026-2027 оны хичээлийн жилд анх удаа цахимаар зохион байгуулж байна.
- Сургалтын агуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран баталсан.
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Сургалтад 16 албан хаагч хамрагдлаа.
- Сургалтын хугацаа нь найман долоо хоног.
- Сургалтыг 2026-2027 оны хичээлийн жилд анх удаа цахимаар зохион байгуулж байна.
- Сургалтын агуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран баталсан.
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 6-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Төрийн аудитын байгууллагын удирдах албан хаагчид Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж эхэллээ
2026-10-06 — Онцлох мэдээ
Удирдлагын академийн “Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт”-д Төрийн аудитын байгууллагын удирдах албан тушаалын 16 албан хаагч өнөөдрөөс цахимаар суралцаж эхэллээ. Тэргүүн түшмэлийн сургалт нь төрийн удирдах албан тушаалтны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, манлайлах, байгууллагын өөрчлөлтийг удирдах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих зэрэг чадамжийг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн албаны мэргэшүүлэх сургалтын тэргүүлэх хөтөлбөр юм. Тус сургалтыг Үндэсний аудитын газрын хүсэлтээр анх удаа цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд найман долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Сургалтын нээлтэд Үндэсний аудитын газар болон Удирдлагын академийн удирдлагууд оролцон сургалтын ач холбогдол, байгууллагын манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, сонсогчдод амжилт хүслээ. Үндэсний аудитын газрын Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол Төрийн аудитын байгууллагаас албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд системийн хэмжээнд анхаарч ажилладгийг онцоллоо. Тэрбээр сургалтад хамрагдаж буй албан хаагчдад төрийн албаны удирдлага, менежментийн шинэ чиг хандлага, ёс зүйт манлайлал, байгууллагын соёлын чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, сурч мэдсэнээ үйл ажиллагаанд үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсэв. Мөн Удирдлагын академийн захирал, доктор, профессор Д.Байгаль 2026-2027 оны хичээлийн жилийн тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтыг анх удаа цахимаар зохион байгуулж байгааг онцоллоо. Сургалтын агуулга, хөтөлбөрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран шинэчлэн баталсан байна. Төгсгөлд Удирдлагын академийн Төрийн албаны сургалтын захирал, доктор, дэд профессор Ж.Жаргал манай удирдлагуудад чиглүүлэх сургалтыг хийж, амжилттай суралцахыг хүслээ.