Audit.mn - Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд төрийн аудит чухал үүрэгтэй
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Үндэсний аудитын газар болон Азийн хөгжлийн банк хамтран санхүүгийн аудитын арга хэмжээ зохион байгууллаа.
- Энэ арга хэмжээнд АХБ-ны төслүүдийн санхүүгийн тайлагнал, аудитад тавигдах шаардлагуудыг хэлэлцэв.
- Ерөнхий аудитор болон АХБ-ны төлөөлөгч нар итгэмжтэй аудит нь төслийн үр дүнг нэмэгдүүлнэ гэж онцоллоо.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.14
- Байгууллага: Үндэсний аудитын газар, Азийн хөгжлийн банк
- Сэдэв: Азийн хөгжлийн банкны төслүүдийн санхүүгийн тайлагнал ба аудит
- Хүмүүс: Жон Жүхёнь Жонг (АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч), С.Магнайсүрэн (Монгол Улсын Ерөнхий аудитор)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.14
- Байгууллага: Үндэсний аудитын газар, Азийн хөгжлийн банк
- Сэдэв: Азийн хөгжлийн банкны төслүүдийн санхүүгийн тайлагнал ба аудит
- Хүмүүс: Жон Жүхёнь Жонг (АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч), С.Магнайсүрэн (Монгол Улсын Ерөнхий аудитор)
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 14-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд төрийн аудит чухал үүрэгтэй
2026-10-14 — Онцлох мэдээ
Азийн хөгжлийн банк (АХБ) болон Үндэсний аудитын газар хамтран “Азийн хөгжлийн банкны төслүүдийн санхүүгийн тайлагнал ба аудит” сэдэвт арга хэмжээг өнөөдөр (2026.10.14) зохион байгууллаа. Монгол Улсад АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтын дагуу, үр ашигтай зарцуулж байгаа эсэхийг үнэлэх, санхүүгийн тайлагналын үнэн зөв, найдвартай байдлыг баталгаажуулахад Төрийн аудитын байгууллага чухал үүрэгтэй. Аудитыг олон улсын стандарт, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн шаардлагад нийцүүлэн чанартай гүйцэтгэх нь төслийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахын зэрэгцээ санхүүжилтийн зарцуулалтад итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх ач холбогдолтой байдаг. Тиймээс өнөөдрийн арга хэмжээгээр АХБ-ны төслийн санхүүгийн удирдлагын үндэс, аудитад тавигдах шаардлага, ҮАГ-аас тус банкны төслүүдийн хэрэгжилтэд хийх аудитын зохион байгуулалтын талаар хэлэлцэж, мэдээлэл, туршлага солилцов. АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг энэ үеэр найдвартай, үнэн зөв аудитын тайлан нь тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнтэй хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтойг онцоллоо. Харин Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Өнөөдрийн арга хэмжээ нь төслийн санхүүгийн удирдлага, санхүүгийн аудитад тавигдах шаардлагын талаар нэгдмэл ойлголт бий болгож, сайн туршлагаа харилцан хуваалцах ач холбогдолтой” гэлээ.
Холбоотой мэдээ