АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- -
- АТГ-ын дарга З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид Австрийн Вена хотноо болж буй “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна.
- Хурлын үеэр АТГ гишүүн орнууд хооронд мэдээлэл солилцох жишиг хэлэлцээрт гарын үсэг зурж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүллээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026 оны 8 дугаар сарын 25-28
- Байгууллага: Авлигатай тэмцэх газар (АТГ), GlobE Network, IACCC
- Хүний нэр: З.Дашдаваа (АТГ-ын дарга, тэргүүн комиссар), Даниэл Мурфи (IACCC-ийн дарга)
- Газар: Австри улс, Вена хот
- Эрх зүйн баримт: НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 48 дугаар зүйл, GlobE Network сүлжээний гишүүд хооронд мэдээлэл солилцох тухай жишиг хэлэлцээр
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026 оны 8 дугаар сарын 25-28
- Байгууллага: Авлигатай тэмцэх газар (АТГ), GlobE Network, IACCC
- Хүний нэр: З.Дашдаваа (АТГ-ын дарга, тэргүүн комиссар), Даниэл Мурфи (IACCC-ийн дарга)
- Газар: Австри улс, Вена хот
- Эрх зүйн баримт: НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 48 дугаар зүйл, GlobE Network сүлжээний гишүүд хооронд мэдээлэл солилцох тухай жишиг хэлэлцээр
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 8-р сарын 25-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
8 сарын 27, 2026
1579
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 8 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Австрийн Вена хотноо болж буй Авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын “Глобал үйл ажиллагааны сүлжээ” (GlobE Network)-ний VII Бүгд хуралд оролцож байна.
Энэ удаагийн Бүгд хурлаар Сүлжээний үйл ажиллагааны шинэчлэл, 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж батлах, шинээр нэр дэвшсэн ажиглагч байгууллагуудын статусыг баталгаажуулах, “GlobE Network” сүлжээний Шинжээчдийн хүрээлэн болон “GlobE Compass”-ын үзэл баримтлалыг танилцуулах, “Үндэстэн дамнасан авлигын хэргүүдэд албан бус хамтын ажиллагааны практикийн эмхэтгэл”-ийн хоёр дахь хэвлэлийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Бүгд хурлын хүрээнд “GlobE Network” сүлжээний гишүүд хооронд мэдээлэл солилцох тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “GlobE Network” сүлжээний гишүүд хооронд мэдээлэл солилцох жишиг хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь тус сүлжээний гишүүн орнуудын хууль сахиулах байгууллага хооронд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, ялангуяа үндэстэн дамнасан гэмт хэргийн мэдээллийг шуурхай, шууд, аюулгүй солилцох, дэмжлэг үзүүлэх зэрэг хамтын ажиллагааны эрх зүйн үндэс болох юм. Мөн ИБУИНВУ-д төвтэй Олон улсын авлигатай тэмцэх ажиллагааны төв (IACCC)-ийн дарга Даниэл Мурфи болон албаны төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож ярилцлаа.
“GlobE Network” нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 48 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр улс орнуудын хууль сахиулах байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны ивээл дор 2021 онд байгуулагдсан олон улсын сүлжээ байгууллага юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар “GlobE Network”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хууль сахиулах байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцох, мөрдөн шалгах ажиллагааны арга туршлагаас суралцах, үндэстэн дамнасан авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэн ажиллаж байна.