АТАР ГАЗРЫГ ТАРИАЛАНГИЙН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Засгийн газрын 2026 оны 404 дүгээр тогтоолоор Говь-Алтай болон Төв аймгийн зарим сумдын нутаг дахь 3169.42 га атар газрыг тариалангийн газарт шилжүүллээ.
- Уг шийдвэрийн хэрэгжилтэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон холбогдох яам, аймгийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллахаар үүрэг болгов.
- Шилжүүлсэн газрыг зориулалтаар нь ашиглаагүй тохиолдолд хууль тогтоомжийн дагуу зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах юм.
Баримт (Facts)
- Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 404 дүгээр тогтоол
- Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянчандмань, Цээл, Сэргэлэн, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэр
- Нийт 3169.42 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлсэн
- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 404 дүгээр тогтоол
- Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянчандмань, Цээл, Сэргэлэн, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэр
- Нийт 3169.42 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлсэн
- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Батлагдсан байгууллага: Засгийн газрын тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 404
Улаанбаатар хот
АТАР ГАЗРЫГ ТАРИАЛАНГИЙН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянчандмань, Цээл, Сэргэлэн, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэр дэх нийт 3169.42 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлсүгэй.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан тариалангийн газарт шилжүүлсэн газрын байршил, хилийн зааг, эргэлтийн цэгийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
3.Тариалангийн газрыг зохих журмын дагуу газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т, газрын ашиглалт, хамгаалалтыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Говь-Алтай, Төв аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Атар газраас тариалангийн газарт шилжүүлсэн газрыг зориулалтаар нь ашиглаагүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг арилгуулах арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Говь-Алтай, Төв аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР