АРХАНГАЙ АЙМАГ ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН АЙЛ ӨРХИЙН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын тогтоолоор айл өрх болон аж ахуйн нэгжийн хог хаягдлын хураамжийн шинэчилсэн тарифыг баталлаа.
- Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж, хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэхийг сумын Засаг дарга Т.Ганзоригт үүрэг болгов.
- Уг шийдвэр нь захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн хэрэгжиж, өмнөх 2021 оны 11 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.
Баримт (Facts)
- Архангай аймаг Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоол
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт
- Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт
- Сумын Засаг дарга Т.Ганзориг
- ИТХ-ын дарга Л.Мөнх-Эрдэнэ
- Өмнөх тогтоол: 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоол
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Архангай аймаг Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоол
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт
- Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт
- Сумын Засаг дарга Т.Ганзориг
- ИТХ-ын дарга Л.Мөнх-Эрдэнэ
- Өмнөх тогтоол: 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоол
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Батлагдсан байгууллага: Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
АРХАНГАЙ АЙМАГ ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 04
Эрдэнэбулган сум
АЙЛ ӨРХИЙН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хавсралтаар батлагдсан тарифын дагуу байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газар, айл өрхөд дагаж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж, хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Т.Ганзориг)-т үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
4.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.МӨНХ-ЭРДЭНЭ