Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх 2026 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга журмыг шинэчлэн батлах тухай” 01 дүгээр тогтоолыг таниулах сургалтууд үргэлжилж байна.
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх 2026 оны 01 дүгээр тогтоолыг таниулах сургалтыг зохион байгуулж байна.
- Энэхүү сургалтаар Хан-Уул, Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд шинэчлэгдсэн суурь тариф, санхүүжилтийн зохицуулалтын талаар мэдээлэл өгчээ.
- Уг бодлого нь төрөлжсөн эмнэлгийн төвлөрлийг бууруулах, шатлал алгасах явдлыг багасгахад чиглэсэн байна.
Баримт (Facts)
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
- 2026 оны 01 дүгээр тогтоол
- Огноо: 2026-10-21
- Г.Ариунсайхан (ЭМДЕГ-ын ТҮЧТХГ-ын дарга)
- Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв
- Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
- 2026 оны 01 дүгээр тогтоол
- Огноо: 2026-10-21
- Г.Ариунсайхан (ЭМДЕГ-ын ТҮЧТХГ-ын дарга)
- Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв
- Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Тус тогтоолд тусгагдсан гол таван өөрчлөлтийн хүрээнд гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, нэгдсэн ойлголт, аргачлалаар тогтоолыг хэрэгжүүлэх, суурь тарифын шинэчлэл, хяналт, санхүүжилтийн зохицуулалтыг тайлбарлах, таниулах зорилгоор өнөөдөр Хан-Уул, Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд танхимын сургалт орлоо.
Сургалтыг ЭМДЕГ-ын ТҮЧТХГ-ын дарга Г.Ариунсайхан удирдан явуулж, “Төрөлжсөн эмнэлгийн төвлөрлийг бууруулж, хаалга баригчийн тогтолцоог хэрэгжүүлэх хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнтэй уялдуулан тогтоолыг шинэчлэн баталж, анхан шат болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд руу чиглэсэн төсвийн хуваарилалтыг оновчтой болгож ажиллаж байна. Даатгуулагч-иргэд шатлал алгасах байдлыг бууруулахад анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо онцгой чухал” хэмээн онцоллоо.
Сургалтын үеэр шинэчлэгдсэн тогтоолын гол өөрчлөлтүүд, тэдгээрийг бодит үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх болон хэрэгжилтийн явцад гарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, практик зөвлөмжийг хүргэж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт, тайлбар өгч ажиллалаа.