Андгай тангарагтаа цэрэг хүний ёсоор чин үнэнч гэдгээ батлан харуулж, эх орны цэргүүд чуулж байна
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Батлан хамгаалах яамнаас Хөвсгөл аймагт “Бид эх орны цэргүүд” цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
- Энэхүү арга хэмжээ нь эх оронч үзэл, үндэсний бахархлыг хөгжүүлэх болон батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
- Чуулганы үеэр Ерөнхийлөгчийн илгээлтийг танилцуулж, төрөл бүрийн лекц, үзэсгэлэн, эрүүл мэндийн үйлчилгээ явуулж байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-28
- Байгууллага: Батлан хамгаалах яам
- Байгууллага: Зэвсэгт хүчний Жанжин штаб
- Байгууллага: Монгол цэргийн нэгдсэн холбоо
- Газар: Хөвсгөл аймаг, Мөрөн сум
- Хүний нэр: С.Ганбямба
- Хүний нэр: У.Хүрэлсүх
- Хүний нэр: Ц.Тогоо
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-28
- Байгууллага: Батлан хамгаалах яам
- Байгууллага: Зэвсэгт хүчний Жанжин штаб
- Байгууллага: Монгол цэргийн нэгдсэн холбоо
- Газар: Хөвсгөл аймаг, Мөрөн сум
- Хүний нэр: С.Ганбямба
- Хүний нэр: У.Хүрэлсүх
- Хүний нэр: Ц.Тогоо
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 28-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Эх орныхоо өмнө өргөсөн андгай тангарагаа эргэн санаж, “Бид эх орны цэргүүд” чуулга, уулзалтад оролцохоор Хөвсгөл аймгийн цэргийн бэлтгэл үүрэгтнүүд өнөөдөр Мөрөн суманд чуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт өмнө нь Төв, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Налайх дүүрэгт зохион байгуулагдаж байсан бол энэ удаа Хөвсгөл аймагт үргэлжилж буй нь энэ юм.
Эх оронч үзэл, үндэсний бахархлыг хөгжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой чуулга, уулзалтыг нээж Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба:
“Андгай тангарагтаа цэрэг хүний ёсоор чин үнэнч гэдгээ батлан харуулж буй та бүхнээр бахархаж байна. Эх орныхоо дуудлагыг эргэн нэг санаж, ийнхүү цугласан та бүхэндээ баярлалаа” хэмээн онцоллоо.
Мөн өнөөгийн цэрэг-улс төр, цэрэг-стратегийн орчин нөхцөлд цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн мэдлэг, ур чадвар, бэлтгэлжилтийг тогтмол дээшлүүлэх нь батлан хамгаалах чадавх, бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн илгээлтийг Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо танилцуулж, Хөвсгөл аймгийн удирдлагад гардууллаа.
“Бид эх орны цэргүүд” чуулга, уулзалтын хүрээнд эх оронч үзэл, үндэсний бахархал, тусгаар тогтнолын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх лекц, уулзалт, урлагийн тоглолт, явуулын үзэсгэлэн, зэвсэглэл, техникийн танилцуулга болон эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ зохион байгуулагдаж байна.