"Ажил олгогчдын өдөр – 2026" арга хэмжээг энэ сарын 15-нд зохион байгуулна
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Сүхбаатар дүүрэг 2026 оны 10-р сарын 15-нд ажил олгогчдод зориулсан татвар, нийгмийн даатгалын зөвлөгөө өгөх арга хэмжээ зохион байгуулна.
- Арга хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болон эрүүл мэндийн сургалт хийгдэнэ.
- Уулзалт Сэлбэ арена спорт цогцолборт дүүргийн төсвийн хөрөнгөөр зохион байгуулагдах юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-10-15
- Байршил: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Сэлбэ арена спорт цогцолбор
- Оролцогч байгууллага: Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Улаан хороо
- Хөрөнгө оруулалт: Дүүргийн төсвийн хөрөнгө
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 13-нд нийтлэгдсэн
"АЖИЛ ОЛГОГЧДЫН ӨДӨР – 2026" АРГА ХЭМЖЭЭГ ЭНЭ САРЫН 15-НД ЗОХИОН БАЙГУУЛНА
Нийтэлсэн огноо: 2026-10-13 10:30
Үзсэн: 59061
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 15-ны пүрэв гарагт "Ажил олгогчдын өдөр -2026" арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээнд дүүргийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс оролцож, ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, нийгмийн даатгалын багц хууль болон бусад хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Мөн ажлын байр бий болгож буй иргэдийн сайн туршлагыг хуваалцахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно. Энэ үеэр дүүргийн Улаан хорооноос ажил олгогчдод зориулан ажлын байрны эрүүл мэндийн анхны тусламжийн үзүүлэх сургалтыг мөн зохион байгуулна. "Ажил олгогчдын өдөр -2026" арга хэмжээ дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд баригдсан Сэлбэ арена спорт цогцолборт болох бөгөөд ажил олгогч, иргэдэд хууль эрх зүй, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөвлөгөө, мэдээлэл зэрэг нэг дороос олон үйлчилгээг авах боломжтой.
Нийтлэлийг хуваалцах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.