АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх ажлыг эрчимжүүлж байна.
- - Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 11 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд ШТС-уудад зохиомол хязгаарлалт үүсгэхгүй байх чиглэл өгчээ.
- - БНХАУ, БНСУ-аас дизель түлш татан авч, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай үргэлжилж байна.
Баримт (Facts)
- Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 137 шатахуун түгээх станцад нийт 1,691 тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн
- Улаанбаатар хотын 95 ШТС-д 1,135 тонн, орон нутгийн 42 ШТС-д 556 тонн шатахуун нийлүүлсэн
- БНСУ-аас эхний хоёр мянган тонн, БНХАУ-аас эхний найман мянган тонн дизель түлшийг тус тус татан авсан
- Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 11 хоногийн нөөцтэй байна
- 16 мянган м³ багтаамж бүхий нөөцийн савыг ашиглалтад оруулаад байна
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нийт гүйцэтгэл 60 гаруй хувьд хүрсэн бөгөөд 2028 онд ашиглалтад орох юм
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.

Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 28-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны хангамж, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 137 шатахуун түгээх станцад нийт 1,691 тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Үүнээс Улаанбаатар хотын 95 ШТС-д 1,135 тонн, орон нутгийн 42 ШТС-д 556 тонн шатахуун нийлүүлж, түгээлтийг хэвийн үргэлжлүүлж байна.
ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын шатахууны хангамжийн эрсдэлийг бууруулах, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилгоор БНХАУ, БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлох ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд БНСУ-аас эхний хоёр мянган тонн, БНХАУ-аас эхний найман мянган тонн дизель түлшийг тус тус татан аваад байна. Дизель түлш нь уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн гол салбаруудын тасралтгүй үйл ажиллагааг хангах чухал хэрэглээ учраас намрын ургац хураалтын үеийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор татан авалт, тээвэрлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна.
Үүний зэрэгцээ Монгол Улсын үндсэн хэрэглээ болох АИ-92 автобензиний нийлүүлэлтийг ОХУ-аас тогтвортой үргэлжлүүлж, энгийн АИ-92 болон Евро АИ-92 автобензиний татан авалтыг нэмэгдүүлэн, дотоодын хангамжийг тасалдуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 11 хоногийн нөөцтэй байна.
ШАТАХУУНЫ НӨӨЦ ХАДГАЛАХ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийг урт хугацаанд бууруулах зорилгоор импортын эх үүсвэрийг төрөлжүүлэхийн зэрэгцээ дотоодын нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.