АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ЖАГСАГЧ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Шатахууны хомсдол, дамлан худалдаалах асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд иргэдтэй уулзаж, хяналтыг чангатгахаа амлалаа.
- ШТС-уудад камерын систем, улсын дугаараар хянах технологи нэвтрүүлж, иргэдийг шалгалтад оролцуулах болно.
- Улсын хэмжээнд 150 мянган м³ багтаамжтай нөөц бүрдүүлж, импортын эх үүсвэрээ төрөлжүүлж байна.
Баримт (Facts)
- 2026-10-02
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Шатахууны шуурхай штаб
- Сард дунджаар 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг
- 2026 оны 8-р сард 67 мянган тонн АИ-92 хэрэглэсэн
- 2026 оны 9-р сард 64 мянган тонн АИ-92 хэрэглэсэн
- Ердийн үед өдөрт ойролцоогоор 1,000 тонн АИ-92 борлуулагддаг
- Одоогийн нөхцөлд өдөрт 1,700-1,800 тонн АИ-92 нийлүүлж байна
- 150 мянган м³ багтаамж бүхий шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг бүрдүүлэх
- 45 хүртэл хоногийн нөөц хадгалах боломж
- Импортын эх үүсвэр: БНХАУ, БНСУ, Сингапур
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Сайд иргэдийн саналыг дэмжсэн, ажиллаж байгааг онцолсон байгаа ч хэрэгжүүлэх тодорхой хугацаа, хугацааг заагаагүй.
Баримт (Facts)
- 2026-10-02
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Шатахууны шуурхай штаб
- Сард дунджаар 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг
- 2026 оны 8-р сард 67 мянган тонн АИ-92 хэрэглэсэн
- 2026 оны 9-р сард 64 мянган тонн АИ-92 хэрэглэсэн
- Ердийн үед өдөрт ойролцоогоор 1,000 тонн АИ-92 борлуулагддаг
- Одоогийн нөхцөлд өдөрт 1,700-1,800 тонн АИ-92 нийлүүлж байна
- 150 мянган м³ багтаамж бүхий шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг бүрдүүлэх
- 45 хүртэл хоногийн нөөц хадгалах боломж
- Импортын эх үүсвэр: БНХАУ, БНСУ, Сингапур
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 2-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Шатахууны шуурхай штабын ажлын хэсгийн төлөөлөл шатахууны хангамж, нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар шаардлага тавьж буй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтаар иргэд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналт, хариуцлагыг чангатгах, шатахууны чанарыг шуурхай шалгах тогтолцоог сайжруулах, дамлан худалдаалах болон гэрээт байгууллагын нэрээр их хэмжээний шатахуун олгож байгаа эсэхэд хяналт тавих, хангамж, түгээлтийн бодит мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх зэрэг санал, шаардлага тавилаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны салбарт олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцох, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв.
Мөн иргэдийн төлөөллийг Шатахууны шуурхай штабын ажлын хэсэгтэй хамтран ШТС-уудад хийх хяналт шалгалтад оролцуулах саналыг дэмжлээ. Шаардлагатай тохиолдолд шатахууны чанарт газар дээр нь хяналт тавих, дээж авч шинжлүүлэх үйл ажиллагаанд иргэдийн төлөөллийг оролцуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллана.
Сайд Г.Дамдинням шатахууны хомсдол, эрэлт хэрэгцээг ашиглан зохиомол хязгаарлалт үүсгэх, дамлан худалдаалах нөхцөл бүрдүүлсэн зөрчил тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцохыг аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Түүнчлэн ШТС-уудын хяналтыг сайжруулах зорилгоор нэгдсэн камерын систем болон автомашины улсын дугаараар шатахуун худалдан авалтын давтамжийг бүртгэж, хянах технологийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.