АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Б.Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаас чөлөөлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томилсон.
- Шинэ дэд сайд нь Оюу толгой болон МИАТ-ын удирдлагаар ажиллаж байсан туршлагатай.
- Тэрээр нефтийн бүтээгдэхүүний хангамж, түгээлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.07
- Томилтот хүн: Б.Мөнхтамир
- Шинэ албан тушаал: Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд
- Өмнөх албан тушаал: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд
- Ажлын туршлага: 2011–2017 онд “Оюу толгой” ХХК
- Ажлын туршлага: 2017–2025 онд “МИАТ” ТӨХК (Газрын дарга, Дэд захирал, Гүйцэтгэх захирал)
- Холбогдох байгууллага: Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Шатахууны шуурхай штаб
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Томилтот хүний туршлагыг 'арвин туршлагатай' гэх мэт сайшаасан тодоромжлол ашигласан байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.07
- Томилтот хүн: Б.Мөнхтамир
- Шинэ албан тушаал: Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд
- Өмнөх албан тушаал: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд
- Ажлын туршлага: 2011–2017 онд “Оюу толгой” ХХК
- Ажлын туршлага: 2017–2025 онд “МИАТ” ТӨХК (Газрын дарга, Дэд захирал, Гүйцэтгэх захирал)
- Холбогдох байгууллага: Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Шатахууны шуурхай штаб
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 7-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Засгийн газрын өнөөдрийн /2026.10.07/ хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томиллоо.
Энэ хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг тушаалыг танилцуулж, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дэд сайдыг угтан авч, баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир нь
2011–2017 онд “Оюу толгой” ХХК-д бизнесийн үйл явцыг сайжруулах чиглэлээр ажиллаж, улмаар бизнесийн процесс хөгжүүлэх удирдах түвшний ажил хариуцан ажиллаж байсан.
2017–2020 онд “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга,
2020–2021 онд Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал,
2021–2025 онд “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал,
2025 оноос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар ажилласан бөгөөд ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжин томилогдож, ажлаа хүлээн авлаа.
Б.Мөнхтамир нь уул уурхайн томоохон төсөлд бизнесийн үйл явц, удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатайгаас гадна төрийн өмчит компанийн удирдлага, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан арвин туршлагатай юм.
Тэрээр аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллахаа илэрхийллээ. Мөн Засгийн газрын өмнө тулгараад байгаа нефтийн бүтээгдэхүүний тогтвортой хангамж, түгээлтийг нэмэгдүүлэхийн төлөө АҮЭБЯ, Шатахууны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй гар нийлж, нээлттэй, ил тод хамтран ажиллахаа илэрхийллээ.