АЙМГИЙН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦЫН ЭРХЛЭГЧ, ТҮГЭЭГЧИДТЭЙ УУЛЗАЖ, ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Өвөрхангай аймгийн Засаг дарга шатахуун түгээх станцуудын удирдлагатай уулзаж нөхцөл байдлыг хэлэлцлээ.
- Улсын хэмжээнд бензиний хомсдол үүссэнтэй холбоотойгоор Арвайхээр суманд АИ-92 бензинийг лимит тогтоон олгож байна.
- Иргэдийн зохиомол оочер, дугаарлалт нь үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг ШТС-ын төлөөллүүд шүүмжиллээ.
Баримт (Facts)
- Өвөрхангай аймагт 82 шатахуун түгээх станц тусгай зөвшөөрөлтэй байна
- Арвайхээр суманд 26 ШТС байгаагаас 23 ШТС хэвийн ажиллаж байна
- Арвайхээр сумын ШТС-ууд долоо хоногт нэг удаа татан авалт хийж лимит тогтоон АИ-92 бензин түгээж байна
- 2026-10-21-ний өдрийн байдлаар дизель түлш хэвийн олгогдож байна
- Баянхонгор, Өмнөговь, Дундговь аймгуудын иргэд болон дамжин өнгөрч буй автомашинууд Өвөрхангай аймгийн ШТС-аас шатахууны хангалтаа хийж байна
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Ирж буй ачааллыг зөвхөн хөрш зэргэлдээ аймгуудын машин болон иргэдийн зохиомол оочертой холбон тайлбарлаж, үндэсний хэмжээний хомсдолын бодит шалтгааныг дурдаагүй байна.
Баримт (Facts)
- Өвөрхангай аймагт 82 шатахуун түгээх станц тусгай зөвшөөрөлтэй байна
- Арвайхээр суманд 26 ШТС байгаагаас 23 ШТС хэвийн ажиллаж байна
- Арвайхээр сумын ШТС-ууд долоо хоногт нэг удаа татан авалт хийж лимит тогтоон АИ-92 бензин түгээж байна
- 2026-10-21-ний өдрийн байдлаар дизель түлш хэвийн олгогдож байна
- Баянхонгор, Өмнөговь, Дундговь аймгуудын иргэд болон дамжин өнгөрч буй автомашинууд Өвөрхангай аймгийн ШТС-аас шатахууны хангалтаа хийж байна
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэнтэй холбоотой асуудлаар Засаг дарга өнөөдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын эрхлэгч, түгээгч нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар бензин, дизель түлшний түгээлтийн нөхцөл байдал, нөөцийн хэмжээ, цаашдын тогтвортой байдлын талаар мэдээлэл, санал солилцов.
Аймгийн хэмжээнд 82 шатахуун түгээх станц тусгай зөвшөөрөлтэй. Арвайхээр суманд 26 ШТС байгаа хэдий ч 23 ШТС хэвийн ажиллаж байгаа.
Улсын хэмжээнд бензиний хомсдол үүссэнтэй холбоотой Арвайхээр сумын ШТС-ууд долоо хоногт нэг удаа татан авалт хийж, иргэдэд өөрийн нөөцдөө тулгуурлан лимит тогтоон АИ-92 бензиний түгээлтийг хийж байна. Харин дизель түлш хэвийн олгогдож байна.
Сумын хэмжээнд аюулгүй нөөцийн бүрдүүлэлт, гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын бензин, түлшний хангалтыг хийж байгаа ч иргэдэд түгээх бензин, түлшээ нөөц, татан авалтдаа тулгуурлан олгож байгаа.
Хил залгаа Баянхонгор, Өмнөговь, Дундговь аймгуудад бензиний хомсдол үүсэж, тус аймгуудын иргэд болон баруун аймгуудын дамжин өнгөрч буй авто машинууд бензиний хангалтаа манай аймгийн ШТС-аас хийж байна.
Уулзалтад оролцогч ШТС-ын төлөөллүүд “Иргэд өөрийн авто машины банк нь хангалттай бензинтэй хэдий ч, хүлээцгүй байдлаас үүдэн заавал дүүргэх шалтгаанаар зохиомол оочир, дугаарлалт үүсгэж, нийгэмд сөрөг мэдээлэл түгээх” зэргээр үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаад шүүмжлэлтэй хандан, иргэд “хүлээцтэй байх” шаардлагатай байгааг хэллээ.
2025-10-27 17:54:32