АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан төсөл нь Хөдөө Аж Ахуйн Их сургуультай зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа.
- Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн нийтийн хурал, малчдын бэлчээрийн тогтвортой менежментийн чиглэлээр сургалт зохион байгуулах явдал юм.
- Гэрээнд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар болон төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар нар гарын үсэг зурсан байна.
Баримт (Facts)
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл
- Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Агроэкологийн сургуультай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа
- Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувийг бэлчээр эзэлдэг гэж дурдсан
- Гэрээнд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Захирал доктор, Дэд профессор Авирмэдийн Буянбаатар гарын үсэг зурсан
- Төслийн зохицуулагч Лхагвадоржийн Мэнд-Амар гарын үсэг зурсан
- Огноо: 2026-10-21
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл
- Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Агроэкологийн сургуультай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа
- Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувийг бэлчээр эзэлдэг гэж дурдсан
- Гэрээнд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Захирал доктор, Дэд профессор Авирмэдийн Буянбаатар гарын үсэг зурсан
- Төслийн зохицуулагч Лхагвадоржийн Мэнд-Амар гарын үсэг зурсан
- Огноо: 2026-10-21
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн нэгж Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Агроэкологийн сургуультай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бэлчээрийн менежментийн чадавх тогтвортой байдлаар бэхэжсэн байх, Бэлчээрийн тогтвортой менежментийг удирдах, хяналт тавих сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадавх бэхэжсэн байх нь төслийн хүлээгдэж байгаа гол үр дүн бөгөөд Төслийн баримт бичигт Малын тоо толгойн албан татварын тухай шинэ хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчдийг бэлчээрийн менежментийн чиглэлээр сургалтад хамруулж чадавхыг бэхжүүлнэ, сургалтын хөтөлбөр, гарын авлагыг шинэчлэх чиглэлээр эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, Бэлчээрийн менежментийн сургалтын агуулгыг боловсруулна гэж заасны дагуу “Бэлчээрийн тогтвортой менежмент” сургалтын хөтөлбөр боловсруулж, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд нэвтрүүлэх нь энэхүү хамтын ажиллагааны зорилго юм.
Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг, хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийн суурь үндэс болсон бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, зүй зохистой ашиглах, байгалийн жамаараа нөхөн сэргээх нөхцөлийг бий болгоход сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал санаачилгатай ажиллаж, малчдын оролцоотойгоор тодорхой арга хэмжээ авч, тэднийг сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулж, гарц шийдлийг эрэлхийлэх зайлшгүй шаардлага байгаа билээ. Энэхүү арга ажиллагаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн, багийн иргэдийн нийтийн Хурал, малчид малчдын бүлгийг сурган дадлагажуулж, хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголтой болгоход төслийн үйл ажиллагаа чиглэж байна.
Зөвлөх үйлчилгээний гэрээнд тус сургуулийн Захирал доктор, Дэд профессор Авирмэдийн Буянбаатар, төслийн зохицуулагч Лхагвадоржийн Мэнд-Амар нар гарын үсэг зурсан бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, багийн Нийтийн Хурал, малчид, малчдын бүлэгт зориулсан сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, ойрын хугацаанд нэвтрүүлэн сургалт зохион байгуулах ажээ.